2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S44
14:00
S44
11°
15:00
S44
12°
16:00
S44
14°
17:00
S44
15°
18:00
S44
15°
19:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Роснефть” -ийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр УБ-т хэлэлцээр хийхээр тохиролцжээ

ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
 

Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө.

Чуулга уулзалтын дараагаар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш  шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов. Сайд Д.Сумъяабазар түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлсэнд, Оросын тал энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзан хэлэлцээр хийхээр тохиролцлоо. Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргах, Монгол Улсад геологи хайгуулын ажлыг хамтарч явуулах талаар санал нэгдлээ.

Большой Алтай буюу Алтай нурууны бүс нутгаар дамжуулан ОХУ, БНХАУ, БНКаУ, Монгол Улс гэсэн дөрвөн улсуудын уламжлалт харилцааг эрчимжүүлэх чиглэлээр талууд санаачилгатай, хүчин чармайлт гарган ажиллахыг Шадар сайд Аркадий Дворкович Д.Сумъяабазар сайдад уриаллаа.

 

Мөн өдрийн үдээс хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Мехмет Симсектэй уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хэтийн төлвийн талаар яриа өрнүүллээ. 

Үүний дараа Франц Улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Лазардс Фререс” байгууллагын удирдлагуудтай уулзалт хийв. Тус байгууллагын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. 

 

Эх сурвалж: УУХҮЯ

x