Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Реал Мадридын ээлжит азгүйтэл

SPS телевиз
2018 оны 1 сарын 25
SPS
Зураг зураг

Испанийн Реал Мадрид клуб дотоодын лигтээ тун тааруу амжилт үзүүлж 20 тоглолтын дараах байдлаар ердөө 35 оноо авч тэргүүлэгч Барселонагаас 19 онооны ард бичигдэж байгаа билээ. Тэд өчигдөр Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтоо Леганес клубын эсрэг хийлээ.

Одоогоор лигийн 13 дугаарт бичигдэж буй Леганес эхний тоглолтод Марко Асенсиогийн ганц гоолоор талбайдаа ялагдал хүлээгээд байсан юм. Тоглолтын 31 дэх минутад Леганесын Хавьер Эрасо 31 дэх минутад Реалын хамгаалагч Начогийн алдааг ашиглан алсын цохилтоор эхний гоолыг оруулж хоёр тоглолтын нийлбэр дүнг тэнцүүлсэн.

Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Реал Мадридын довтолгоо амжилттай хэрэгжиж Карим Бензема ээлжит гоолоо оруулсан байна. Гэсэн хэдий ч зочдын хагас хамгаалагч Аппель Пире 55 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоол оруулснаар хоёр тоглолтын нийлбэрийг 2:2 болгон тэнцүүлж, зочин багийн гоолын дүрмээр эзэн хааны багийг илүүрхэж эхэлсэн. Энэхүү гоолын дараа эздээс олон дараалсан довтолгоо хийсэн ч гоол оруулж чадалгүй тоглолт өндөрлөжээ.

Ингэснээр Леганес клуб эхний тоглолтод хожигдсон ч хариу тоглолтод Реал Мадридыг талбайд нь буулган авсан түүхэн дэх анхны баг болжээ.

Зураг