Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Элтон Жон урлагийн тайзнаас буух төлөвлөгөөгөө зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Британий домогт уран бүтээлч Элтон Жон өөрийн сүүлчийн аялан тоглолтын хуваарийг өчигдөр зарлаж, үүний дараа урлагийн тайзнаас бүр мөсөн бууна гэдгээ өчигдөр зарлалаа.

Нью Йорк хотноо зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр 70 настай поп од “Би сайн ажилласан, та нар ч үүнийг хүлээн зөвшөөрөх байх” гэж хэлжээ. “Одоо надад хүүхдүүд, нөхөр, гэр бүл минь хамгаас чухал. Энэ бол миний сүүлчийн хүсэл” гэж Элтон Жон хэлсэн байна.

Элтон Жоны үдэлтийн аялан тоглолт гурав жил үргэлжилж, дэлхийг тойрох юм. 2021 онд аялалаа дуусгасны дараа тэр гэр бүлдээ бүх цагаа зарцуулах гэнэ.

Түүний аялан тоглолт ирэх есдүгээр сард эхэлж, Хойд Америк, Европ, Ази, Өмнөд Америк даяар нийтдээ 300 тоглолт хийх юм. Тасалбарын худалдаа нь хоёрдугаар сарын 2-нд эхлэх ажээ.

Элтон Жоны урлагийн замнал бараг 50 жил үргэлжилсэн юм. Тэрээр Грэммийн шагналыг 5 удаа, нэг Оскар, нэг Алтан бөмбөрцөгийн шагнал тус тус хүртэж байв.

 

Эх сурвалж: AFP