Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын албаны вэбсайтаас Тайваний далбаа нууцлаг шалтгаанаар устдаг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар, мөн төрийн департментын консулын хэрэг эрхлэх товчооны албан ёсны вэбсайтуудаас Тайваний далбаа учир битүүлэг шалтгаанаар устдаг болжээ.

Тайваний хэвлэлүүд Вашингтоны албаны хүмүүсээс энэ талаар тодруулахад далбаа устсан явдал нь Тайваний талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдсөний илрэл биш гэж мэдэгдсэн ч учир шалтгааныг тайлбарлаж чадаагүй байна.

Трампын засгийн газар байгуулагдсаны дараа дээрх вэбсайтуудын агуулгыг өнгөрсөн онд шинэчилсэн боловч тухайн үед Тайваний далбаа хэвийн үзэгдэж байжээ. Худалдааны төлөөлөгчийн газрын вэбсайтад дэлхийн улс орнуудын АНУ-тай хийдэг худалдааны тухай мэдээлэл байдаг ба Тайвань нь “China, Mongolia & Taiwan” гэсэн салбарт байрладаг юм байна.

Гэтэл Хятад, Монгол улсуудын далбаа байгаа хэдий ч ганцхан Тайванийх алга болсон байжээ.

Далбаа хэзээ, хэрхэн устсан тухай Вашингтоны албаныхан хариу өгөөгүй байна.

Төрийн департментын консулын хэрэг эрхлэх товчооны вэбсайт дээр далбаа устсан байгаа нь. Цагаан дөрвөлжний оронд далбаа байх ёстой ажээ.

 

Худалдааны төлөөлөгчийн газрын сайт дээр хамгийн сүүлд харагдаж байсан байдал. Дараа нь устсан байгаа нь.

 
 

 

Эх сурвалж: Taiwan News