Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Серена Виллиамс шигшээ багтаа тоглоно

SPS телевиз
2018 оны 1 сарын 24
SPS
Зураг зураг

АНУ-ын домогт теннисчин Серена Виллиамс үндэсний шигшээ багтаа тоглохоор болжээ. Тэрбээр ирэх сарын 11-12-нд явагдах “Fed Cup” буюу талбайн теннисний эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-ий эхний шатанд Нидерландын эсрэг тоглох бүрэлдэхүүнд багтсан байна.

Цагтаа дэлхийн чансааны тэргүүлж байсан Серена өнгөрсөн есдүгээр сард амаржсан бөгөөд 12 дугаар сард Дубайн нээлттэй тэмцээнд эргэн талбайд гарч эхэлсэн юм.

Серена ингэснээр өөрийн төрсөн эгч Венус Виллиамс, Коко Вандевеге болон багийн ахлагч Кэти Риналди нартай өнгөрсөн жилийн түрүүг хүртсэн шигшээ багт нэгдэж байна.

“Fed Cup”-ийн эхний тойргийн тоглолтууд хоёрдугаар сарын 10-11-нд болох бөгөөд энэхүү тоглолтуудыг SPS Их спорт сувгаар ШУУД хүлээн авч үзээрэй.

Зураг