Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн үнэлгээг 10 дахин өсгөхгүй бол Илон Маск ямар ч шагнал авахгүй

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Технологийн салбарын томоохон бизнесмэнүүдийн нэг Илон Маск цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэлийн Тесла компанийн зах зээлийн үнэлгээг 10 жилийн дотор 10 дахин өсгөх гэрээг хөрөнгө оруулагчидтайгаа байгуулжээ.

Хэрвээ энэ зорилт биелэхгүй бол тэр ямар ч шагнал урамшуулал авахгүй, харин биелүүлбэл $6.5 тэрбумын шагнал авах нөхцөлтэй болохыг өчигдөр санхүүгийн зохицуулах байгууллагаас задарсан бичиг баримтад өгүүлсэн байна.

Одоогийн байдлаар Теслагийн үнэлгээ $60 тэрбум хүрэхгүй хэмжээтэй байгаа. Үүнийг 10 жилийн хугацаанд $650 тэрбумд хүргэх зорилт тавьжээ.

Хөрөнгө оруулагчдын даалгаврыг биелүүлбэл Маск компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал дээр үлдэх боломжтой гэнэ. Харин биелүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид өөр гүйцэтгэх захирал томилох эрхтэйг гэрээнд тусгажээ.

 

Эх сурвалж: Associated Press