Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсад суралцаж буй онцгой байдлын 20 алба хаагчийг ЭСЯ-наас хүлээн авч уулзав

ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад англи хэлний сургалтанд хамрагдаж байгаа билээ.

Сургалтанд хамрагдаж буй алба хаагчдыг Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчийн сайд яамнаас хүлээн авч уулзан, Дели хотын түүхийн дурсгалтай газартай танилцуулж, “Visual aids centre” нүдний эмнэлэгт нүдний хараа шалгах үйлчилгээнд хамруулсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг энэ оны 7 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлын хүрээнд явагдсан “IWDRI 2018” олон улсын хуралдаанд хурандаа Д.Алтангэрэл, хошууч С.Галтзул, ахмад Б.Ганболд, ахлах дэслэгч Ц.Онон нарын төлөөллийг оролцуулжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.