Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Кевин Де Бройн багтайгаа гэрээгээ сунгана

SPS телевиз
2018 оны 1 сарын 22
SPS
Зураг зураг

Бельгийн шигшээ баг болон Манчестер Сити клубын хагас хамгаалагч Кевин Де Бройн багтайгаа гэрээгээ сунгах талаар эхний шатны тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл цацагдлаа. Одоо хүчин төгөлдөр байгаа түүний гэрээ 2021 онд дуусгавар болох бөгөөд шинэ гэрээгээр Бельги залуу 2024 он хүртэл Манчестер хотноо үлдэхээр болжээ.

Анх 2012 онд Генк клубээс Челсид ирж байсан Кевин Де Бройн “Цэнхэрүүд”-ийн төлөө ердөө гурван тоглолтод оролцож 2014 онд Германы Вольфсбург руу очиж байсан юм.

Харин дараа жил нь Манчестер Сити түүнийг тухайн үеийн клубийн рекорд үнэ болох 55 сая фунт стерлингээр Этихадад авчирсан билээ.

Кевин Де Бройн энэ улиралд 6 гоол бүртгүүлж, багийн анд Лерой Санегийн адил 10 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм.

Зураг