Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний зөвлөгөөнд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн багш нар оролцож байна

ikon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" үндэсний II зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн.

Өнөөдрийн зөвлөгөөнд нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 800 орчим багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөний III хэсэг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн багш, ажилчид оролцоно.

Үндэсний II зөвлөгөөн бүсчилсэн хэлбэрээр 01.29-01.30-нд Ховд, 01.29-01.30-нд Өвөрхангай, 02.02-02.03-ны өдрүүдэд Орхон аймагт тус тус зохион байгуулагдана.

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын шийдлийн талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгах юм.

Зөвлөгөөнд оролцож амжаагүй багш нар онлайнаар саналаа хүргүүлэх буюу www.zuvluguun.edu.mn сайтаас мэдээлэл авах боломжтой.

 

Эх сурвалж: БСШУСЯ