Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баделхан: Ипотекийн урьдчилгааг 25% болгох саналыг ЗГ-ын хуралдаанд танилцуулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийнхэнтэй Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БХБ-ын сайд Х.Баделхан нар өнөөдөр уулзлаа. 

Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хуулийг бид боловсруулж байгаа. Сангийн яамны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ипотекийн зээлийн хүрээний асуудлыг ярьсан.

Бид ипотекийн зээлд дараах хоёр бодлогыг барина. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Гэхдээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бид анхаарч байгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөсөн газраас орон сууц авсан бол зээлийн хүүг нь бууруулъя гэсэн бодлого барьж байна.

Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь хүртэл бууруулах санал яригдаж байгаа. Уг асуудлыг дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхийн тулд борлуулалтын асуудлаа эхлээд шийдэх нь чухал байна" гэсэн юм.