Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунбаатар: МАХН-ыг бутаргах оролдлого цаашид гарахгүй байх нөхцөл бүрдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэртэй холбоотой асуудлаар МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүмүүс улстөрийн намын хууль, МАХН-ын дүрэм, Эрүүгийн хуулиудыг ноцтой зөрчсөн асуудал гаргасан. Ихэнх нь нам бус хүмүүсийг Төрийн ордонд цуглуулж, төрийн алба эрхэлж байгаа хүмүүстэй хуйвалдан О.Баасанхүү өөрийгөө намын дарга болгосон. 

Дээд шүүх өнөөдөр энэ асуудлаар хуралдаж, МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулахгүй гэдэг албан ёсны шийдвэр гаргалаа. Энэ бол эцсийн шийдвэр.

Бид бүхнийг төлөөлөх эрхгүй хүмүүс хуйвалдаж, намыг маань булааж авах гэж байсныг таслан зогсоолоо. 

Улс төрийн намыг бутаргах оролдлого цаашид гарахгүй байх бололцоо нөхцөл бүрдлээ гэж бодож байна. Хэн нэгэн этгээд намын, тэр ч байтугай төрийн тогтвортой байдлыг хууль бусаар авах гэсэн оролдлого цаашид гарахгүй байх гэж харж байгаа" гэлээ. 

МАХН-ын II их чуулган хоёрдугаар сарын 9,10-нд болно

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан "Шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргалаа. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр улстөрийн намууд болон төрийн түшээдийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг хэлж өглөө. 

МАХН-ын II их чуулган хоёрдугаар сарын 9,10-нд болно. Чуулганд 1,044 хүн оролцоно.

Манай намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Мөрийн хөтөлбөрийнхөө дагуу бид хоёрдугаар чуулганаар хэд хэдэн хэлэлцүүлгийг хийнэ.

Монгол Улсын залуучуудад тулгарсан асуудлыг ямар аргаар шийдэх ёстой талаар чуулганы үеэр хэлэлцүүлэг зохион байгуулна. Залуучуудын ирээдүйн 20 жилийн амьдралыг бид ярих ёстой" гэв.