Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагт суурьшигчдыг эрчим хүчээр хангах цөмийн жижиг станцыг NASA туршиж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагийг эзэмших тухай олон хүн ярьдаг болоод байгаа. Гэвч анхны хүн уг гарагт хүрэхээс өмнө шийдэх ёстой олон асуудал байгаа юм.

Тэдний нэг чухал хэсэг нь эрчим хүчний эх үүсвэр. Ангараг дээр удаан байхын тулд хүчилтөрөгч, ус гаргаж авах эрчим хүч хэрэгтэй. Мөн дэлхий рүүгээ буцахын тулд хөлгөө цэнэглэхэд эрчим хүч шаардлагатай юм.

Гэтэл одоогоор бид хөлгөө Ангарагт хүргэхээс илүү эрчим хүч тээвэрлэж чадахгүй байна.

Тэгвэл NASA-гийн Лос Аламосын Үндэсний Лабораторийн судлаачид бага оврын цөмийн эрчим хүчний үүсгүүрийг зохион бүтээж, амжилттай туршиж байгаа тухай өчигдөр мэдээлжээ.

Kilopower нэртэй уг жижиг станц нь 1kW-аас 10kW хүртэл эрчим хүч гаргах хувилбаруудтай. Дөрвөөс таван ширхэг ийм станц Ангарагийн анхны оршин суугчдыг эрчим хүчээр хангаж чадна гэж тооцоолжээ.

Kilopower станцыг ирэх гуравдугаар сард бүрэн хэмжээгээр ажиллуулж туршихаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: NASA