Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX ДЭЛХИЙН ШИЛДЭГ 500 ФРАНЧАЙЗИЙН ШИЛДЭГ 5-Д БАГТАВ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 19
Сурталчилгаа
 

RE/MAX дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн франчайзаар дахин шалгарлаа.

Дэнвер. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний франчайз олгогч байгууллагуудын тэргүүлэгчдийн нэг RE/MAX нь “Шилдэг 500 Франчайз Бизнес Эрхлэгчид” хэмээх судалгаанд оролцсон 500 франчайз дундаас 5-т жагсжээ. Жил бүр зохион байгуулагддаг 39-р сонгон шалгаруулалтанд 1,000 гаруй франчайз эрх олгогч байгууллагууд оролцжээ. 

https://www.entrepreneur.com/franchise500/2018

Интерпренер –ийн үзсэнээр жагсаалтын дээгүүрт бичигдсэн эдгээр франчайз бизнесүүд нь олон жилийн турш үр бүтээлтэй, хурдтай ажиллаж буй бизнесүүд байсан ба шинэ төрлийн бизнесийн боломжуудыг зах зээлд нэвтрүүлж буй байгууллагууд юм. 

RE/MAX нь өмнө жилийнхээс 5 шатаар ахиж, энэхүү судалгаанд оролцсоноос хойшхи хамгийн өндөр амжилтийг энэ жил үзүүлжээ. McDonald’s, 7-11 Inc., Dunkin’ Donuts болон UPS Store нар түүний дээгүүрт бичигдэж байна. RE/MAX нь 19 жилийн хугацаанд нийтдээ 15 удаа үл хөдлөх хөрөнгийн шилдэг франчайзаар шалгараад байна. 

“Дэлхий дээр RE/MAX-аас илүү хэн ч  үл хөдлөх хөрөнгө борлуулдаггүй” хэмээн RE/MAX-ийн гүйцэтгэх захирал Адам Контос хэлсэн. Брендийн нэр хүнд, мэдлэг мэдээлэл, эрэлттэй байдал, өрсөлдөхүйц технологи болон маш олон давуу талууд нь брокер, брокер эзэмшигч болон зуучлагч нарт дэлхийн үл хөдлөх хөрөнгийн номер 1 байгууллагатай хамтран ажиллах хүслийг бий болгодог. Бизнес эрхлэгчид RE/MAX-ийн сүлжээн дэх үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн чадвараар дүгнэн манай байгууллагыг өрсөлдөгчдөөс маань үргэлжид илүүд үздэг” гэжээ.  

 

Шилдэг 500 Франчайз эрх 2018 судалгааны тоймоос танилцуулахад: 

  • RE/MAX ерөнхий дүнгээр 5-р байранд, 2017 онд 10-р байр, 2016 онд 21-р байр, 2015 онд 75-р байранд тус тус шалгарч байсан. 
  • Үл хөдлөх хөрөнгийн Франчайз эрх дундаас RE/MAX нь 1-р байранд
  • Бусад үл хөдөх хөрөнгийн франчайз эрхүүдээс дурьдвал, Keller Williams Realty 22-р байранд, HomeVestors of America 37-р байранд, Weichert-ийн үл хөдлөх хөрөнгийн салбар 139-р байранд, Realty One Group 230-р байранд, Realty Executives 424-р байранд, United Real Estate 471-р байранд тус тус бичигджээ. 
  • Шилдэг 10 Франчайз эрхүүдээс дурьдвал, 1-р байранд McDonalds, 2-р байранд 7-11 Inc., 3-р байранд Dunkin’ Donuts, 4-р байранд UPS Store, 5-р байранд RE/MAX, 6-р байранд Sonic, 7-р байранд Great Clips, 8-р байранд Taco Bell, 9-р байранд Hardee’s, 10-р байранд Sport Clips  нар тус тус шалгарчээ. 

Шилдэг 500 Франчайз эрх шалгаруулалт нь дэлхий хамгийн анхны бөгөөд бүрэн хэмжээний Франчайз эрхийн сонгон шалгаруулалт юм. Үнэлгээ болон төлбөр, байгууллагын хэмжээ болон хөгжилт, дэмжлэг, брендийн нэр хүнд, санхүүгийн бат бэх тогтвортой байдал зэрэг шалгуурууд нь оролцогч байгууллагуудад ижил байдаг. Шалгаруулалтанд оролцохын тулд Франчайз эзэмшигчид нь АНУ  болон Канад улсуудад Франчайз эрхээ түгээх эрмэлзэлтэй, 2017 оны 12-р сарын 31-ны байдлаар доод тал нь 10 франчайз эрх худалдаалагдсан эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа, Хойд Америкт 1 ба түүнээс дээш франчайз эрх худалдсан байх ёстой. 

1973 онд Денвер мужид анхны оффисоо нээж байсан RE/MAX нь өдгөө 100 гаруй улсад 115,000 гаруй зуучлагчидтай дэлхийн хэмжээний үл хөдлөх хөрөнгийн сүлжээ болж өргөжсөн юм. RE/MAX нь 2017 оны Шилдэг 200 Франчайз эрх шалгаруулалтанд 9 жил дарааллан үл хөдлөх хөрөнгийн шилдэг франчайз эрхээр, 2017 оны дэлхийн хэмжээний шилдэг франчайз жагсаалтанд үл хөдлөх хөрөнгийн шилдэг франчайз эрхээр тус тус шалгарсан. 

RE/MAX-ийн сүлжээний тухай 

1973 онд Дэйв болон Гайл Линигер өөрийн зуучлагчиддаа бие даасан, уян хатан байдлаар үйл ажиллагаа явуулах, шинэлэг бөгөөд зохион байгуулалтын шинэ хэлбэрийг санал болгон RE/MAX-ийг үүсгэн байгуулсан байна. RE/MAX нь дэлхийн 100 гаруй оронд 115,000 зуучлагчидтай хамтран ажилладаг. Судалгаанаас үзэхэд дэлхийд RE/MAX-аас илүү үл хөдлөх хөрөнгө худалдаалдаг хэн ч байхгүй. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээгээр тэргүүлэгч франчайз эрхүүдийн нэг RE/MAX-ийг RE/MAX Холдингс компаниар удирдуулсан RMCO компани эзэмшдэг.

RE/MAX нь өөрийн зуучлагч бүртээ хүрч ажилладаг бөгөөд “Хүүхдийн Гайхамшигт Сүлжээ Эмнэлэг” болон бусад сайн дурын үл ажиллагаанд 157 гаруй сая ам.долларыг хандивласан юм. RE/MAX Монголд 2,5 жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 21 салбартай 350 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагчидтай энэ салбарт тэргүүлэгч компани болоод байгаа юм. Тэд 2017 онд Монголд нийт 75 тэрбумын үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан нь энэ салбартаа хэзээ ч байгаагүй том амжилт юм. RE/MAX-ийн тухай илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.remax.mn Вэб сайтаар зочлоорой. 

 

Эх үүсвэр:  www.remax.com; www.entrepreneur.com

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.