Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Насанбаярын номын нээлт боллоо

Өглөөний сонин
2018 оны 1 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Доктор Б.Насанбаярын “Боловсролын шинэчлэл-шийдэл” номын нээлт өчигдөр боллоо. Тэрбээр 2012-2016 онд БСШУЯ-ны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Хүүхэд бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм.

Шинэхэн номоо гардан авч байгаа бүсгүй Монгол хүн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж байгаа юм бол боловсролын салбарыг хайрлаасай гэж хүсдэг хүсэл нь энэ номыг бичих шалтгаан болсон гэж ярьж байлаа.

Нээлтийн үеэр зохиогч “Монголын мянга, мянган багшийн хүүхдээ хөгжүүлсэн түүхийг хаа ч, хэзээ ч ярина, бас дэмжинэ. Монгол хүн бүр гал голомтоо дээдэлдэг шигээ боловсролоо дээдлээсэй. Үе үеийн боловсролын салбарынхан бүгд л энэ салбарыг сайн, сайхан болгохын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ирсэн" гэж онцолж байлаа.

Товчхондоо “Боловсролын шинэчлэл-шийдэл’’ номонд түүхэн эх сурвалжууд төдийгүй Монголын боловсролын салбарын үйл ажиллагааг хөндлөнгөөс дүгнэсэн бүх баримт орсон учраас багш, судлаачдаас гадна хүүхдийнхээ боловсролд санаа тавьдаг нийт эцэг эхчүүд чухал гарын авлага болно гэж судлаачид дүгнэж байгаа аж. Ингээд хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Р.Бат-Эрдэнэ: Боловсролын мөн чанар юу вэ гэдгийг энэ ном харуулна

Боловсролын шинэчлэл-шийдэл” номын ерөнхий редактор доктор, профессор Р.Бат-Эрдэнэ:

-Монголчууд боловсрол гэдэг зүйлийг хуурай, ерөнхийгөөр хардаг. Тэгвэл энэ номыг уншсанаар дээрх хандлага өөрчлөгдөх байх гэж бодож байна. Монгол Улсын боловсролын түүх, ерөөсөө л боловсролын мөн чанар нь юу вэ гэдэг хүү өнгийж бичсэн ном байгаа юм. Бид боловсролын шинэчлэлийн тухайн байнга л ярьж байсан.

Тэгэхдээ яг үнэндээ шинэчлэл бүрэн утгаараа ингэж хөдөлгөөнд орж, хөгжиж болдог юм байна гэдгийг би сүүлийн хэдэн жилд л харлаа. Энэ ажлыг санаачилсан, хөдөлгөөнд оруулсан, гардаж хийсэн хүн бол Б.Насанбаяр. Түүний баг хамт олонтойгоо хийсэн ажил бол боловсролын салбарыг төдийгүй Монголыг хамарсан том үйл хэрэг байсан гэдгийг онцлон хэлмээр байна гэлээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Би Насанбаяраар үнэхээр бахархсан

-Сонгууль дуусаж нийгэм хэвийн температуртаа ирсэн энэ үед Б.Насанбаярын шинэ ном гарч байгаад баяртай байна. Хүмүүс энэ номыг улстөржихгүй уншаасай. Энэ хүн дотроо юу бодож, юу хийж явсан юм, хамт олон нь юу хийж байсан. Тэдний хийсэн ажлын үр дүн ямар болсон гэх мэтчилэн бодит мэдээллийг энэ номноос мэдэж аваасай гэж би хүсэж байна. Би өөрөө энэ номыг уншсан. Миний хувьд Б.Насанбаяр багшийн боловсруулсан хөтөлбөрийн үр дүнг хүртэж яваа хүний нэг.

Нэг үе Насанбаярыг янз бүрээр шүүмжилж байхад өмөөрч байсан цөөхөн хүний нэг нь бас би. Тухайн үед би Насанбаяраас “Чи юу хийчхээд шүүмжлэлт өртөөд байгаа юм. Тэр хийсэн ажилтай чинь танилцмаар  байна” гэж хандсан. Ажилтай нь танилцаад зарим сургуулиар орж хичээлд сууж үзсэн. Үнэхээр баярламаар бахархмаар өөрчлөлтийг би тэндээс олж харсан.

Сонгуулийн дараа би жорлонгоо өөрчилмөөр санагдаад ном бичсэн.

Бичсэн номоо хүмүүст ойлгуулж жорлонгоо өөрчлөх сургалт хичээл явуулах гэтэл надад заах арга дутагдсан.

Тэгээд Насанбаярын хэрэгжүүлсэн Цөм хөтөлбөр санаанд орж Насаадаа хандсан. Инженер хүний бичсэн уйтгартай номыг боловсролын түвшин өөр өөр хүмүүст хэрхэн хүргэх хөтөлбөр надад боловсруулж өгсөн. Энэ хөтөлбөрөөр одоо сургалт явуулж байгаа. Сонирхолтой сургалт байна гэдэг юм.

Янз бүрийн улстөрийн шахалтаар Насанбаяр гэдэг хүн төрд ажиллахгүй байж болно. Гэхдээ тэр хүнийг хамт олонтойгоо хамтарч хийсэн энэ сайхан оюуны бүтээл, ноу хау нь боловсролын салбарт сайн чанарын үр тариа шиг арвин ургац хурааж, Монголын үрсийг боловсролтой болгоно гэж найдаж байна” гэсэн юм.

Зураг