Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани АНУ-д $30 тэрбумын хөрөнгө оруулж, 20,000 ажлын байр бий болгохоо зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Apple компани АНУ-ын аль ч компаниас илүү их бэлэн мөнгийг хилийн чанадад байрлуулж байдаг. Гадаад зах зээлийн борлуулалтаас олсон $250 тэрбумын бэлэн мөнгөө Америкт шилжүүлбэл тэд 35 хувийн татвар төлөхөөр байсан юм. Энэ их хэмжээний татварыг төлөхөөс зайлсхийж, АНУ руу шилжүүлэлгүй байлгаж байсан гэхэд болно.

Харин өнгөрсөн оны сүүлээр Конгрессийн баталсан татварын хуулийн дагуу Apple нэг удаагийн томоохон хөнгөлөлт эдлэхээр болсон. Үүний үр дүнд тэд гадаад зах зээлээс мөнгөө татвал $38 тэрбумын татвар төлөхөөр болжээ.

Нэгэнт их хэмжээний татварын хөнгөлөлт авахаар болсон тул Apple хариуд нь эх орондоо хөрөнгө оруулах амлалтаа өчигдөр зарласан байна. Тэд ирэх таван жилийн хугацаанд АНУ-д $30 тэрбумын хөрөнгө оруулж, 20,000 шинэ ажлын байр бий болгох гэнэ.

Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын $10 тэрбумыг дата төвүүд байгуулахад зарцуулахаа мэдэгджээ. Мөн Америкийн бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжих “Advanced Manufacturing Fund” санг байгуулахаар болсон байна. Энэ нь Америкт дотоодын үйлдвэрлэл сэргээх Трампын бодлогод нийцэж байгаа юм.

Энэхүү хөрөнгө оруулалт болон түүнээс үүдэн бий болох ажлын байр, татварын орлого, зардал зэрэг үр ашгийг нийлүүлж тооцвол АНУ-ын эдийн засагт $350 тэрбумын нэмэр болохоор байгааг Apple тооцоолжээ.

 

Эх сурвалж: Quartz