Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын тамирчид НЭГ тугийн дор жагсахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хойд ба Өмнөд Солонгосын албаныхны уулзалт үргэлжилж байна. Өчигдөр тэд Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд тамирчдаа нэг тугийн дор жагсаах тохиролцоонд хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл аль нэг улсынхаа далбаан дор биш, харин Солонгосын хойгийн газарзүйн дүрстэй тугийн дор хамтдаа жагсах юм.

Өмнө нь 2000 оны Сиднейн зуны, 2004 оны Афины зуны, 2006 оны Турины өвлийн олимпуудад тэд цугтаа жагсаж байв.

Мөн хоёр орны эмэгтэй хоккейн хамтарсан багийг олимпийн наадамд өрсөлдүүлэхээр болжээ. Эдгээр нь хоёр Солонгосын харилцаанд урь орж байгаа таатай үйл явц гэж үзэж болно. Гэхдээ шийдвэр хүн бүрт таалагдахгүй байна.

Тухайлбал Өмнөд Солонгосын хоккейн багийн дасгалжуулагчид, фэнүүд Хойд Солонгосын тамирчдыг багт нь нэмснээр медаль хүртэх боломж нь багасна гэж үзэж байгаагаа хэвлэлээр илэрхийлцгээжээ.

Мөн хөрш Японы удирдагчид Пёньяны найрсаг занд хууртаж болохгүйг дэлхий нийтэд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Quartz