Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Mitsubishi Electric тольгүй автомашинд зориулсан камер бүтээснээ зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Толины оронд камер байрлуулсан машин

Японы Mitsubishi Electric компани ирээдүйд үйлдвэрлэгдэх тольгүй автомашинд зориулсан 100 хүртэл метрийн орчныг бүрэн хянах чадвартай камер бүтээснээ өнөөдөр зарлажээ.

Тус компанийн эзэмшдэг Maisart AI хиймэл оюуны технологид суурилсан тул уг камер нь харагдаж байгаа биетүүдийг юу болохыг өндөр нарийвчлалтай таньж, жолоочид анхааруулга өгдөг байх юм.

Арын болон хоёр хажуугийн тольгүй, эргэн тойрноо камераар хянадаг автомашины стандартыг 2016 онд Европ болон Японд баталсан тул үйлдвэрлэх боломжтой болсон.

Ирэх оны эхээр Японд анхны тольгүй машин танилцуулагдах төлөвтэй байна. Ийм технологитой болсноор автын осол эндэгдэл эрс буурна гэж тооцож байгаа.

Шинэ камерны обьект таних чадвар 81 хувийн нарийвчлалтай болсон байна.

 

Эх сурвалж: Business Wire