Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны "Номтой автобус" Дорнодын зүг хөдөллөө

ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан тэтгэлэгт тэнцсэн оюутнууд Хот хоорондын тээврийг номын санжуулж зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, ард иргэдийн хандлагийг гэгээлэг сайн сайхан руу чиглүүлэх цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бүрдүүлэх Монголын хамгийн анхны "Номтой Автобус"-ыг санаачлан хэрэгжүүлээд сар гаруйн хугацаа болж байна

Хамгийн анхны Номтой автобус нь Дорнодын зүг хөдлөсөн бөгөөд дараа дараагийн автобуснууд бэлэн болжээ.

Тэд өнөөдрийг хүртэлх санхүүжилтийг өөрсдийн гараар босгон нийгэмдээ нэг ч гэсэн сайн сайхан гэрэл гэгээг асаахаар тэмүүлж яваа аж. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Номтой автобус цахим хаягаас авна уу.