Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 17: Менежмент- Нийгэмд гүйцэтгэх гол үүрэг

ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
 

 -Ашигт байдал амжилтыг тодорхойлдог шиг ашгийн бус байгууллагуудад амжилтаа тодорхойлдог тодорхой шалгуур байх хэрэгтэй-

Сүүлийн жилүүдэд бизнесийн бус байгууллагууд удирдах ухаанд суралцахын тулд бизнесийн менежмент рүү олноороо хошуурах болсон. Эмнэлэг, архи, католик сүм, төрийн алба гээд бүгд л бизнесийн сургуульд удирдлагын ухаан сурахыг хүсэх болжээ.

Гэхдээ энэ нь бизнесийн удирдлагыг бусад бизнесийн бус байгууллагад шууд хэрэгжүүлж болно гэсэн үг биш. Харин ч тэдгээр байгууллагуудын бизнесийн удирдлагаас сурах хэрэгтэй хамгийн эхний зүйл нь зорилгоо тодорхойлохоос эхэлдэг учир их сургууль, эмнэлэг зэрэг бизнесийн бус байгууллагуудын менежмент бизнесийнхнээс огт өөр байх хэрэгтэй.

Тэгсэн ч эдгээр байгууллагууд бизнесийн удирдлагыг үлгэрлэн суралцах нь зөв. Бизнесийг онцгой болохоор нь тэгж байгаа биш, харин хамгийн эхэнд, хамгийн гүнзгий судлагдсан болохоор тэгж байгаа билээ. Ашигт байдал бизнесийн амжилтыг тодорхойлдог шиг ашгийн бус байгууллагууд амжилтаа тодорхойлдог шалгууртай болох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл ашигт байдал гэдгийг "ховор" гэж тодорхойлон, "хүн" ба "нийгмийн" хэрэгцээнээс ангид зүйл мэт үзэлгүйгээр байгууллагуудаас бүрдэх олон ургалч нийгмийн байгууллага бүрд захирагдах, мөн удирдахад хэрэгтэй загвар хэмжүүр болж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны холбоотой байдаг хамгийн чухал бизнесийн бус байгууллага аль нь вэ? Тэрхүү байгууллага үйл ажиллагаандаа хяналт тавих тусгай хэмжүүртэй юу? Хэр амжилттай явж байгаа байгууллага вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.