2020/07/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,824.16₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
21:00
S29
16°
22:00
S29
14°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S29
12°
05:00
S29
11°
06:00
S30
12°
07:00
S30
13°
08:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд 3,400 төлөөлөгч оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн нь 2007 оноос хойш 11 жилийн дараа болох гэж байна. 

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах ба салбар зөвлөгөөн тус бүрээс мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж гарах юм байна. 
  • “Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод 1 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Төрийн ордонд,
  • Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах ба ерөнхий боловсролын салбарын 36,000 гаруй багш, удирдах ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ЕБС-ийн 3,400 төлөөлөгч оролцоно. 

Мөн энэ удаагийн зөвлөгөөнд www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар зөвлөгөөнд оролцож, санал, хүсэлтээ өгөх боломжийг бүх багш, удирдах ажилтнууд, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах гэж байна.  

x