Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамж хэд байдаг вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар БНСУ-руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамжийн талаар мэдээлж байна.

БНСУ-РУУ 2018 ОНД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ЯВЖ БУЙ ИРГЭНЭЭС ГАРАХ НИЙТ ТӨЛБӨР ХУРААМЖ
Үйлчилгээний хураамжийн төрөл  Төлбөрийн хэмжээ Төлбөр хүлээн авах байгууллага
1 СХТТШ-ын бүртгэлийн хураамж  29 ам.доллар  Хүлээн авагч тал болон Илгээгч байгууллага хооронд байгуулсан "Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалт зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх ажил үүргийн гэрээ"-нд заасны дагуу шалгалтын хураамж 29 ам.долларыг  Илгээгч байгууллагын дансанд тушаана. Тус гэрээнд заасны дагуу Хүлээн авагч тал болох солонгосын тал руу 29 ам.долларыг шилжүүлж, илгээгч байгууллага нь 7 ам.долларыг буцаан нэхэмжлэн авч гэрээний дагуу холбогдох зардалд зарцуулна.
2 ЭМҮШ, ЭМДҮШ-ний нийт төлбөр   133,100 ₮  Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана. 
3 Визийн хураамж   60 ам.доллар   БНСУ-ын ЭСЯ-ны холбогдох дансанд тушаана. (Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз: 60 ам.доллар)
4 Явахын өмнөх сургалт  50,000 ₮  Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана. 
5 Онгоцны тийзийн үнэ  800,000 ₮  Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана. (Тийзийн үнэ хэлбэлздэг бөгөөд тухайн өдрийн Монголбанкнаас зарласан ам. долларын албан ханшаар нэг талын тийз бичигддэг)
6 Жигдрүүлэх хувцас (малгай, хантааз, мандат)  55,000 ₮  Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана.
7 Илгээгч байгууллагын үйл ажиллагааны зардал (ХХҮЕГ)  87,500 ₮  Илгээгч байгууллагын дансанд тушаана. (ХХҮЕГ)
   89 ам.доллар  Нийт ам.доллараар гарах төлбөр хураамж
1,125,600 ₮ Нийт монгол төгрөгөөр гарах төлбөр хураамж