Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ОУ-ын тэмцээнд амжилттай оролцвол мөнгөн урамшуулал олгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцвол улсаас мөнгөн шагнал олгох журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталжээ.

Энэхүү журмыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тушаалд тусгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянгаас 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох юм байна.

Түүнчлэн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний  мөнгөн урамшуулал олгох аж.

“Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам” /Бүрэн эхээрээ/