Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнэ нэмэгдсэн үү?

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт цахим сүлжээгээр шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж, зөвхөн картаар шатахуун олгож байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ үеэр жолооч нар ачаалал үүсгэж, зарим нь гурван цагийн турш дугаарлан шатахуунаа авсан гэдгээ хэлээд байсан.

Үүний дараа өдөр буюу Бямба гарагаас шатахууны үнэ нэмэгдсэн гэх яриа иргэдийн дунд тархаад байна.

Энэ талаар шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдээс тодруулсан юм.

Петровис ХХК-: "Манайх үнэ ээ нэмээгүй" 

Содмонгол Групп: "Шатахууны үнэ нэмэгдээгүй"

Шунхлай ХХК: "Үнэ нэмэгдээгүй"

МТ Групп: Холбогдох гэсэн ч утсаа авсангүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид шатахууны үнийн талаар түүнээс асуусан юм.

Тэрбээр "Шатахууны үнэтэй холбоотой асуудлыг зохицуулах хамтарсан зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөр үнийн асуудлыг хэлэлцсэн.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн. Шатахуун импортлогчид үнэ нэмсэн асуудал байхгүй. Зохиомол хомсдол биш болов уу гэж бодож байна. Шатахууны нөөц байгаа. Нэг сарын нөөцтэй явж байна. Бид тал талаасаа ярьж байна. Бензиний үнэтэй холбоотой асуудлыг зөвлөлийн шалгалтын дараа шийднэ" гэв.