Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ISO9001:2015 Олон Улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

ikon.mn
2018 оны 1 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын тээвэр логистикийн “Эс Би Логистикс” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй салбартаа манлайлагч байгууллага бөгөөд Үндэсний логистикийн цогц системийг бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Үүний нэг илрэл нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулалтын байгууллагаар батламжлуулж, гэрчилгээ гардан авсан явдал юм.

Энэ нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тээвэр логистикийн шийдлийг санал болгож, тасралтгүй сайжруулж байдгийг маань нотлохоос гадна биднийг цаашдын амжилтад хөтлөх бас нэгэн үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Үйлчлүүлэгч, хамтрагч байгууллагууддаа баярлалаа

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.