Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ.

Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.

  • Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
  • Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
  • Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
  • Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
  • Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
  • Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.

Зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах гудамжуудад:

Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус оржээ.