Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон гадаадын байгууллагууд тайлангаа тавина

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын 2017 оны үйл ажиллагааны тайланг Гадаадын иргэн харъяатын газар хүлээн авахаар болжээ. 

Тайланг 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Хурлын зааланд хүлээж авахаар төлөвлөсөн байна. 

Гадаадын байгууллагууд байгууллагын товч танилцуулга, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын бичмэл тайлан, төв байгууллагаас олгосон төсвийг хэрхэн зарцуулсан талаархи санхүүгийн тайлангаа өгөх юм. 

Харин шашин, эрүүл мэнд, боловсрол болон бусад чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тусгай зөвшөөрөл, хуулбар авчирах аж.

 

Эх сурвалж: ГИХГ