Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Активын чанарын үнэлгээгээр банкны салбарт ямар нэгэн эрсдэл байхгүй гэж дүгнэж байгаа"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:04 2018/01/11

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Банкны Тогтворжуулалтын сан байгуулснаар иргэдийн банканд итгэх итгэл сайжирна. Системийн итгэл, системийн тогтвортой байдлыг хангахын төлөө банкны эзэд энэ хэмжээний зардал гаргах нь зайлшгүй асуудал. 

Ингэснээр зээлийн хүү дунд, урт хугацаандаа буурах боломжтой гэв". 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийгдсэн байгаа. Энэ үнэлгээ 2016 оны байдлаар хийгдсэн. 2016 он эдийн засгийн амаргүй үе байсан. Хүнд хэцүү үед хийсэн үнэлгээ гэхэд нааштай гарсан гэж бид үзэж байгаа. 

2016 оны үнэлгээ учраас бид 2017 болгож тохируулга хийх ажил ид хийгдэж байна. Үүний дараа хөндлөнгийн аудитын үнэлгээ хийгдэнэ. 

Бид чанарын үнэлгээг УИХ-ын гишүүдэд мэдээлэх болно. Ингэхдээ процедуртай. Арилжааны банкуудаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөөг гаргуулна. Дараа нь Монголбанкны Хяналт шалгалтын газраас стресс тест хийнэ. 

Дараа нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх 6 сарын хугацаа өгнө. 6 сарын хугацаанд нэмэгдүүлж чадаагүй бол дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдана. 

Ямар ч байсан Активын чанарын үнэлгээгээр энэ салбарт ямар нэгэн эрсдэл байхгүй гэж дүгнэж байгаа" гэв.

15:40 2018/01/11

Улсын Их Хурал Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Монголбанкны Ерөнхийлөгч, газар, хэлтсийн захирлууд болон Монголын Банкны холбоо, арилжааны банкны төлөөлөл иржээ. 

Уг хуулийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.