2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S28
18°
02:00
S28
17°
03:00
S28
16°
04:00
S28
15°
05:00
S28
14°
06:00
S28
15°
07:00
S28
18°
08:00
S28
20°
09:00
S28
23°
10:00
S28
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эмэгтэй алагдсан гэх мэдээллийг Шанхай хотын цагдаа няцаажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN

Арванхоёрдугаар сарын 29-нд амиа алдсан Монгол улсын иргэн эмэгтэйг бусдын гарт алагдсан гэх мэдээллийг Шанхай хотын цагдаа өчигдөр няцаажээ.

Энэ тухай Монголын мэдээллийн сайтуудад өнгөрсөн долоо хоногт бичиж байсан юм. 21 настай М гэх эмэгтэйн цогцос тухайн өдрийн өглөөний 8 цагийн үед Шухуй дүүргийн нэгэн орон сууцны хоёрдугаар давхрын тагтнаас олдож байжээ.

Тус байрны гуравдугаар давхрын оршин суугчид цагдаад мэдээлсэн байна. Шалгалтаар талийгаачийн биед хүч хэрэглэсэн шинж илрээгүй ба өндрөөс унасны улмаас яс нь олон хэсэг хугарч, бяцарсан байжээ.

Амиа алдсанаас нь хойш гурав хоногийн дараа мэдсэн гэж шинжээчид дүгнэсэн байна. Цусан дахь спиртийн хэмжээ 1.37 мг/мл байсан ба мансууруулах бодис хэрэглэсэн шинж илрээгүй гэжээ.

Уг эмэгтэй нь 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхай хотын нэгэн их сургуулийн Эдийн засаг, Менежмэнтийн Антай коллежид суралцаж байгаад гарсан байна.

Дараа нь тэр арваннэгдүгээр сарын 29-нд Монголоос Бээжингээр дамжин Шанхайд эргэн иржээ. Энд ирээд тэр өөрийн найз залуу гэх 37 настай Шанхай хотын оршин суугчтай хамт Шухуй дүүргийн зочид буудалд буусан гэнэ.

Дараа нь тэд хамтдаа арванхоёрдугаар сарын 14-нд Тайланд явж, 21-нд зочид буудалдаа буцаж ирсэн байна. Найз залуу нь ирснийхээ маргааш өөрийн гэр рүү буцжээ. Дараа нь тэр 23, 25-ны өдрүүдэд зочид буудалд эргэж очсон нь бүртгэгдсэн байна. 25-ны орой талийгаач эмэгтэй ганцаар ууж, согтсоныхоо дараа найз залуугийнхаа гэрт таксигаар очсон ч хамгаалалтынхан нэвтрүүлээгүй байна. Хэсэг маргалдсаны эцэст тэр байранд нэвтэрч найзтайгаа уулзсаны дараа буцжээ.

Найз залуугийнх нь мэдүүлснээр тэдний хооронд маргаан үүсэж, эмэгтэй түүний нүүрэнд хоёр удаа алгадсан гэнэ. Үүний дараа эмэгтэй өндөр байшингаас унаж амиа алдсан бололтой.

Шанхай хотын цагдаа эмэгтэйн үхлийн талаар нэгдүгээр сарын 2-нд Монголын элчин сайдын яаманд мэдэгдэж, дараа нь элчингийнхэн гэр бүлийнхэнтэй нь хамт цогцсыг үзсэн гэнэ. Талийгаачийн эцэг эх өчигдөр охиныхоо үхэлд ямар нэг гомдолгүй гэдгээ баталж, хэргийн тайланд гарын үсэг зурсан тухай Шанхай хотын цагдаагийн газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Shine.CN

 

x