2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн өмчит үйлдвэрийн таван газрыг татан буулгана

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

- Засгийн газрын өнөөдрийн / 2018.01.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

“Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо.

Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр  Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсооно. Аж ахуйн нэгжүүд өмнөх дөрвөн жилд гэхэд л яам, агентлагийн арга хэмжээнд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь жилд дунджаар 500 сая төгрөг гэсэн үг юм.

Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна. 

Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо. 

Цаашид олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржэд бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй байлгах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар боллоо.

x