Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулж өгөхийг 1,461 иргэн өргөдөлдөө хүсчээ

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2018.01.10) иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар  хэвлэлийн бага хурал хийлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд өргөн барих болсныг тэмдэглэв. “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг 1,461 иргэн өргөдөлдөө хүссэн байна. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэллээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлжээ

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг дурьдлаа.

Түүнчлэн Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.

Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг шалгах, хийсэн ажилтай газар дээр нь танилцах чиглэлээр агаарын бохирдол өндөртэй Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын хэрэгжилтийг сонсон, тодорхой шийдвэрүүдийг гаргуулсан талаар мөн ярив.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгүүдийн анги танхим болон эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргуулж ажилласан тухайгаа мэдээлсэн юм.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс