Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сард тэрбумаас дээш цалин авдаг 14 хүн Өмнөд Солонгост байгааг тооцоолжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сард нэг тэрбум вон буюу $930,000-ын цалин авдаг 14 хүн байгааг саяхан Өмнөд Солонгосын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын яам, Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Байгууллага хамтран тооцоолж гаргажээ.

Тэдгээр “супер цалинтнууд”-ын хамгийн өндөр нь сард 2.7 тэрбум вон авч байгаа нь тус улсын дундаж цалингийн хэмжээнээс 810 дахин их байгаа аж.

Өмнөх 2016 онд тэрбумаас дээш цалинтнуудын тоо 11 байсан юм байна.

Хэт өндөр цалинтнууд нэмэгдэх болсон нь Өмнөд Солонгосын нийгэмд цалин орлогын зөрүү эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

Эдгээр 14 хүн нь томоохон компаниудын хувь эзэмшигчид, бизнесмэнүүд байжээ.

Хамгийн өндөр цалин авдаг хүний нэр ус тодорхойгүй байгаа ба хүн бүхний мэддэг том компаниудаас биш, харин хэвийн үйл ажиллагаатай энгийн компанийн гүйцэтгэх захирал байсан гэнэ.

Өмнөд Солонгост нийт 16.6 сая хүн тогтмол цалинтай ажил эрхэлдэг юм байна.

 

Эх сурвалж: Korea Times