Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Г.Номуундарь охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN

ЗДТГ-ын А танхимд

09:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд

09:30 цагт "Bloomberg TV Mongolia" телевизийн 2018 оны форум "Утаагүй Улаанбаатар" сэдвийн дор эхэлнэ.

СХД-ийн эрүүл мэндийн төвийн амбулаторид

09:30 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүдийн хамт СХД-ийн Баянхошуунд Агаарын бохирдлын асуудлаар Боловсруулсан түлшний үйлдвэр болон СХД-ийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үйл ажиллагаатай танилцана.

Сүхбаатар дүүргийн иргэний танхимд

10:00 цагт Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх "Жорлонгоо өөрчилье" төслийн багийнхан Сүхбаатар дүүрэгт ажиллана.

Төрийн ордны А танхимд

11:00 цагт Ардчилсан намаас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад "Шаардлага" хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-нд

11:00 цагт МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал хийнэ. 

Өдрийн сонины Асуух эрхийн танхимд

12:00 цагт Г.Номуундарь охины өмгөөлөгч Булгамаа, Чулуунцэцэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн онд нийслэл хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Батлан Хамгаалах Их Сургуулийн Соёлын төвд

14:00 цагт JCI Лидер салбар байгууллагаас 2016 онд санаачилан Элэгний Вирусын эсрэг хамтдаа “Live + R” төслийн 2 дахь үе шатын нээлт болно. Төслийн хүрээнд ДЭМБ-тай хамтран энэ удаад СХД, СБД, ЧД-ийн иргэд мөн Цэргийн албан хаагчидыг хамруулан элэгний вирусын сургалт, шинжилгээ, вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хүргэх юм.