2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

Энэ сарын 12-ны өдөр Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг  хүлээн авч уулзан энэ талаар ярилцав.  

Зөвлөлдөх уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Францын тал, тэр дундаа Монгол Улсад тууштай үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг аж ахуйн нэгжүүд энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгааг Элчин сайд тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засаг болон бусад асуудлаар ярилцах энэ уулзалтаас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, археологи, боловсрол, аялал жуулчлал, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, уран, хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x