2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар зөөж шилжүүлсэн тохиолдолд Е-БАРИМТ олгоно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан ажиллаж буй 17 аж ахуйн нэгжид QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд:

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар  “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас пос терминал машин хэрэглэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ”бүртгэлийн машин” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг” гэж заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох үүрэгтэй.

Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээний 7.2, 7.2.3.заалтыг тус тус үндэслэн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэе гэсэн байна.

Нийслэлд дараах аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.

 

 

Байгууллага

1 “ БОДЬ ТРАНС” ХХК
2 “ УСПЕХ” ХХК
3 “ АВТО ГРАНД МАСТЕР” ХХК
4 “ БАТ ЗЭВ” ХХК
5 “ ИХ ТЭЭВЭР” ХХК
6 “БИ ЭМ ЭМ ЭЛ” ХХК
7 “ ХОС ШУГАМ” ХХК
8 “ ЮУ ЭН ПИ ЭМ ЖИ ЭЛ ” ХХК
9 “ АВТО ХҮЧ” ХХК
10 “ ЭНЭРГЭТИКЛАНД” ХХК
11 “ БАЯН ХАЯАБУСА” ХХК
12 “ ДАБЛЬ ЭЙТ” ХХК
13 “ СИДНЕЙ КОНСТРАГШН” ХХК
14 “ БИ ИКС ЮУ ТИ” ХХК
15 “Замын хөдөлгөөний Удирдлагын Төв”
16 “СҮЛД ТРАНС” ХХК
17 “ТЭНГЭРЛЭГ НАЯД” ХХК

 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

x