2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамгийн чухал зөвлөхөө томилолгүй хагас жил боллоо, дүн нь ийм

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 9
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болоод зургаан сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд зургаан зөвлөх томилжээ. Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын, Т.Тэгшжаргалыг Гадаад бодлогын, Ц.Хуланг Соёл, шашны бодлогын, Д.Пүрэвдавааг Байгаль орчин,  хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан, Д.Үүрийнтуяаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Г.Уянгыг Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхөөр томилсон байна.

Харин хамгийн чухал, хэрэгтэй зөвлөхөө одоог хүртэл томилж амжаагүй байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хамгийн хэрэгтэй нь Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх байдаг юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх дөрвөн жилийн туршид өдөр, цаг тутам хэрэг болдог хүн гэсэн үг.

Бодит байдлыг тандахул, Ерөнхийлөг­чийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхийн албан тушаалын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, тэр бүү хэл АН-ын дарга нарын төвшинд ч яригдаж байгаа бололтой юм байна.

Гадуур, дотуур яригдаад удаж байгаачлан Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар “хүн”-ээ зүтгүүлээд энэ томилгоог таг гацаачихаад байгаа гэнэ. Тэдэн дээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нарын сонирхол, хүч бас нэмэгдээд ёстой л гурвалжин, дөрвөлжин “тулаан” болж буй ажээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй гэнэ. Харин нөгөөдүүлээр нь дамжсан баахан анкет Ерөнхийлөгчийг булж, мань эр хэн нэгийг нь сонгож чадалгүй өнөөг хүрсэн тухай эх сурвалж хэлж байгаа юм.

Ингэсээр Ерөнхийлөгчийн ширээн дээр зөвлөхөөр нь очих хүсэлт бүхий хэдэн арван хүний анкет овоорчихсон байгаа гэнэ. Харамсалтай нь, тэр анкетын эзэд нь нэг бол эцэг эх нь шүүгч байсан, эсвэл өөрөө шүүхэд туслахаар ажиллаж байсан. Бас нотариат, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэр бүү хэл, шүүгчийн өмнөөс шийдвэр гаргаад “хэрэг”-т орж байсан нөхөр. Бас УИХ-ын гишүүн асан бүсгүй, олны танил өмгөөлөгч  мэтийн хүмүүс Ерөнхийлөгч рүү анкетаа илгээчихсэн байна.

Иймийн учир дээр хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхгүй сууж байна. Гээд яав?

Энэ хооронд хууль журамтай холбоотой Ерөнхийлөгчийн бодлого бүгд нурлаа. Дагаад  Ерөнхийлөгчийн рейтинг ч буурч байгаа юм.

Хэрэв Ерөнхийлөгч Хуулийн зөвлөхтэй байсан бол “…Монгол Улсад цаазын ял хэрэгтэй” гэж босч ирэхгүй л байсан болов уу.

Хэрэв Ерөнхийлөгч Хуулийн зөвлөхтэй байсан бол Тамгын газрын дарга З.Энхболд нь УИХ руу Ерөнхийлөгчийн хоригийг байнга барьж гүйсээр улиг болгохгүй байсан юм.

Хэрэв Ерөнхийлөгч Хуулийн зөвлөхтэй байсан бол  Тамгын газрын дарга нь УИХ-ын Байнгын хороо руу алдаатай хориг явуулчихаад хурал дээр нь ороод “…Засаад уншчих” гээд сууж байхгүй  байсан биз.

Ер нь бол, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдох хуульч нь салбартаа, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Өндөр нэр хүндтэй. Ашиг сонирхол, албан тушаалд “нэрвэгдэж” эвдрээгүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн үүрэх ачааны талаас илүүг нь даах хариуцлагатай нэгэн байх ёстой юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг хэлбэрэлтгүй сахиж мөрдөх учиртай. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга хийгээд Ерөнхийлөгч хэмээх төрийн институцийг алах уу, аврах уу гэдгийг шийдэх л албан тушаал шүү дээ.

x