Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 9: Байгууллагын шинэ дүр төрх

ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
 

 -Шинэ үеийн байгууллагын дээд шатны удирдлага нь компани өөрөө байх болно. Бусдыг нь аутсорсинг хийж болно-

Шинэ үеийн байгууллагын дээд шатны удирдлага нь компани өөрөө байх болно. Энэ дээд шатны удирдлагын үүрэгт бүхэл бүтэн байгууллагын чиглэл, төлөвлөгөө, стратеги, үнэ цэнэ, зарчим, түүнчлэн байгууллагын бүтэц, бусад гишүүдийн хоорондох харилцаа эсвэл хамтын ажиллагаа, хамтарсан хөрөнгө оруулалт, судалгаа, загвар, мөн шинэчлэлт зэргийг багтаана.

Байгууллагын шинэ дүр төрхийг бий болгохын тулд тухайн байгууллагын үнэт зүйлд өөрчлөлт оруулна. Энэ нь дээд шатны удирдлагын хийх хамгийн чухал ажил байж магадгүй юм. Дэлхийн II дайны дараах хагас зуунд бизнесийн байгууллага нь эд баялаг болон ажлын байр үүсгэгч эдийн засгийн организм болохоо маш амжилттайгаар батласан билээ.

Шинэ үеийн нийгмийн том компанид, ялангуяа үндэстэн дамнасан томоохон байгууллагад тулгарах асуудал бол түүний үнэт зүйлс, эрхэм зорилго, алсын хараанаас бүрдэх нийгмийн зүй тогтол байх магадлалтай. Бусдыг нь аутсорсинг хийж болно.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллагынхаа үнэт зүйлс, эрхэм зорилго, алсын хараанд анхаарлаа хандуулж бусдыг нь аутсорсинг хийх талаар тунгаагтун.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.