Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг хоёр талдаа дэлгэцтэй гар утасны загварын патент авчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Самсунг компани өмнөх Galaxy S8 загвартаа анх нугарсан ирмэгтэй дэлгэц нэвтрүүлсэн билээ.

Тэгвэл саяхан тэд хоёр талдаа дэлгэцтэй гар утасны загварын патентийг авсан байна. Патентийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага нэгдүгээр сарын 4-нд бүртгэсэн бол 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд Самсунг анх материалаа илгээж байжээ.

Дараах гурван загварыг Самсунг өөрийн оюуны өмч болгон бүртгүүлжээ. Самсунг яг ийм загвартай гар утас үйлдвэрлэнэ гэсэн үг биш. Ирээдүйн гар утасны таамаглал, төсөөллөө баталгаажуулсан гэж үзэж болно. Тиймээс ийм гар утас ирээдүйд гарах эсэх нь тодорхойгүй юм.

  • Эхний загвар нь дэлгэц баруун талын ирмэгээрээ нугарч, арын дэлгэцтэйгээ үргэлжлэн залгагдсан

Нэг контентийг хоёр талаас нь хэд хэдэн хүн үзэж болох, эсвэл хүн гар утсаа яаж барьсан байгаагаасаа хамааран ар, өврийн аль нэг дэлгэцийг ашиглаж магадгүй юм.

 

 

  • Нүүрний ба арын дэлгэц хооронд шилждэг загвар

Эхний загвар гар утсыг бүхэлд нь ороосон дэлгэцтэй байсан бол энэ удаа хоорондоо хамааралгүй хоёр дэлгэцийг дүрсэлжээ. Хүн утасаа яаж барьж байгаа, хаанаас нь харж байгааг мэдрээд дэлгэц нь дүрсээ шилжүүлдэг байх бололтой.

 

 

  • Дэлгэц нь доод ирмэгээрээ нугарч арын дэлгэцтэй залгагддаг загвар

Эхнийхтэй адил гар утсыг бүхэлд нь ороосон дэлгэц. Гэхдээ нугарах хэсэг нь утасны доод ирмэгээр байх ажээ. Эхний хоёр загвараас ялгаагүй үүрэгтэй ч зөвхөн хэлбэр нь өөр байх бололтой.

 

 

Эх сурвалж: Tech Insider