Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагчийг "бөөрний асуудалтай" гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын шүүх эмнэлгийн мэргэжилтэн, аудио эксперт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг бөөрний өвчтэй гэж тодорхойлсноо өнөөдөр мэдээлсэн байна.

Чуннам Улсын их сургуулийн профессор Чо Дон Ук түүний шинэ жилийн мэндчилгээний дуу хоолойнд нарийвчилсан шинжилгээ хийсний дараа их удирдагчийн бөөр нь бусад дотор эрхтнүүдээсээ муу ажилладаг гэсэн дүгнэлт гаргажээ.

Бөөрний өвчлөл ихэнхдээ хүнийг хавагнуулдаг нь Ким Жон Уны гадаад байдлаас харагдаж байгаа гэж үзсэн байна. Ким Жон Ун нь илүүдэл жинтэй боловч тамхи татаж, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг гэгддэг.

Түүний эцэг Ким Жон Ил зүрхний өвчнөөр таалал төгсөж байсан юм. Чо профессор Ким Жон Уны дуу хоолойны бичлэгнээс 10 хэсгийг тасдаж, бүх дотор эрхтнүүдийг нь шинжилсэн байна.

Ингэхдээ дуу хоолойны өнгө, чичиргээ, гармонь, эрч хүч зэрэг үзүүлэлтүүдийг шинжилдэг ажээ. Ким Жон Уны зүрх, уушиг ямар нэг асуудалгүй, харин бөөр хэвийн биш байгаа нь эндээс харагдсан байна.

Хэдийгээр ийм шинжилгээ нь төгс үр дүнг харуулахгүй ч “ямар ч байсан бөөр нь бусад эрхтнүүдээсээ муу ажилладаг” гэсэн дүгнэлтэд хүрснээ Чо профессор ярьжээ.

 

Эх сурвалж: Korea Times