Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ф.Коутиньо: Миний мөрөөдөл биелж байна

SPS телевиз
2018 оны 1 сарын 8
SPS
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Филиппе Коутиньо испанийн Барселона клубт 142 сая фунт стерлингээр нэгдсэн тухай мэдээлэл албан ёсоор цацагдсан билээ. Тэгвэл өчигдөр Барселона клуб Левантег 3:0-ээр хожсон тоглолтын дараа Бразил залууг танилцуулах ёслол Камп Ноуд болжээ.

Өдгөө 25 нас хүрч буй Коутиньо энэ үеэр “BarcaTV”-д өгсөн ярилцлагадаа “Миний мөрөөдөл биелж байна. Лионель Месси, Луйс Суарес, Андрес Иньеста, Херард Пике, Серхио Бускетс зэрэг өөрийн гэсэн түүхтэй, шүтээн болсон хүмүүстэйгээ хамт тоглох болсондоо итгэж өгөхгүй байна. Тэдэнтэй хамт тоглож, тэднээс суралцаж, мөр зэрэгцэн ялалт байгуулах өдрүүдийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Филиппе Коутиньо клубтээ албан ёсоор Даваа гарагийн орон нутгийн цагаар 11:30 цагаас гэрээ байгуулах юм байна. Тэрбээр “Барса”-тай таван жил хагасын гэрээг үзэглэх бөгөөд түүний гэрээг чөлөөлөх үнэ 355 сая фунт стерлинг байх ажээ.

Зураг