Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтийн иргэд татвар, тэтгэврийн нас нэмэгдүүлснийг эсэргүүцэж жагсав

ikon.mn
2018 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын эрх баригч нам байж боломгүй шийдвэр гаргаж 7 үндсэн, нийт 9 төрлийн татвар, тэтгэврийн нас нэмэгдүүлснийг эсэргүүцэж Эрдэнэт хотын 1,000 гаруй иргэн 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 11:00 цагт Амарын талбайд жагслаа.

Жагсаалд оролцсон иргэд "МАН-ыг сонгосныхоо горыг иргэд хангалттай амсаж байна. МАН сонгуулиар татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амлаж байсныг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр 9 төрлийн татвар нэмж, ард иргэдээ басамжиллаа. Үүнийгээ МАН-ынхан “Олон улсын валютын сангийн шаардлага” гэж халхавчилж байх. “Иргэдийн нуруун дээр хүндээр тусаж байгаа татварын нэмэгдлийг Ардчилсан нам эсэргүүцэж, ард түмэнтэйгээ хамт байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тансаг хэрэглээнд татвар хэрэгтэй” гэсэн. Гэтэл 1.5 сая төгрөгийн орлого тансаг хэрэглээнд тооцогдох уу? “Татвар нэрээр дундаж амьдралтай иргэдээ дарлаж нийтээр нь нэн ядуу болгох бодлого явуулж байна. Хөдөлмөрлөсөн нь татварт дарлуулдаг МАН-ын коммунист бодлого Монголчуудад хэрэггүй” хэмээв

"Төрийн эрх баригчид эдийн засаг өссөн, хямрал үгүй болсон, валютын нөөц хангалттай" гэж ташаа мэдээлэл өгч байгаа хирнээ иргэдийнхээ халаас руу гар дүрж, луйвар хийж байгаа нь юуг өгүүлнэ вэ? Мэдээж ийнхүү татвар нэмэгдсэнээр иргэдийн орлого буурч, улмаар хэрэглээний зардал өснө. Татварын нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж иргэдийн худалдан авах чадвар буурах нь ойлгомжтой. Эрх баригчид иргэдийнхээ үгийг сонсож, гаргасан шийдвэрээ эргэн харах ёстой гэдгийг цугласан олон хэллээ. 

 

Эх сурвалж: erdenetinfo.mn