2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
18:00
S32
24°
19:00
S32
24°
20:00
S32
22°
21:00
S32
19°
22:00
S32
16°
23:00
S32
15°
00:00
S32
14°
01:00
S32
13°
02:00
S32
12°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Мөнхбаатар: "Монголын зэс корпораци" ХХК арбитрын шүүхэд хандах боломжтой

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN

"Монголын зэс корпораци" ХХК-иас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/770915596427344/

Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна. 

Өнгөрсөн дөрөв дэхь өдөр Засгийн газар гэнэт хурал хийж шийдвэр гаргаж байгаа нь бас амлалттай холбоотой. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн агентуудад бий. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлцэл маань Английн хуулиар хийгдсэн. Ямарваа нэгэн маргаан байвал олон улсын арбитрын шүүхэд очихоор байгаа" гэлээ.

Компанийн эрх ашгаа бид хуулийн хүрээнд хамгаална

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын зэс корпораци" ХХК-ийн өмгөөлөгч н.Батбаяр "51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшиг хувийн хэвшил хоёрын хоорон дахь бизнесийн эрх зүйн маргаантай асуудал явагдаж байна. Энэ асуудалд төр, хувийн хэвшил хоёулаа харилцан тэгш эрхтэй.

Засгийн газар болон "Монголын зэс корпораци" ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Хувийн компанийн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Тийм учраас харилцагчийн зүгээс иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно" гэлээ.

Үүсээд байгаа нөхцөл байдал "Монголын зэс корпораци" ХХК-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа институт хоорондын маргаан юм

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын зэс корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Улстөрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудал ард түмэнд хор хохиролтой. 

Өнөөдрийг хүртэл бид Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай хийх уулзалт дуусаагүй гэж бодож байсан. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор залруулаад хүчингүй болгож байна. Эдгээр хууль бус үйлдлүүд дахин давтагдаж байна.

Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал "Монголын зэс корпораци" ХХК-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа институт хоорондын маргаан юм".

x