Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:37 2018/01/05

Агаарын бохирдолтой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлсний дараа санал хурааж, батлахаар боллоо. Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлд тусгах шаардлагатай гэж үзэв. 

12:29 2018/01/05

Ерөнхийлөгч Х.Баттулга "Онц байдлын хэмжээнд утааг авч үзэх талаар санал гаргасан. Өнөөдөр харамсалтай нь ирц их муу байна. 

2017 оны 1 дүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад НЗД болон бусад яамдуудад тодорхой зөвлөмж өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй байна. Тиймээс ҮАБЗ гэж байгаад яадаг юм.  Утаа бол бидэнд тулгараад буй гай гамшиг. Үүнийгээ л бид шийдэх хэрэгтэй.  Сэтгэл зүрх байхгүй учраас бид өнөөдөр үүнийгээ шийдэж чадахгүй байна.  Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана.

Шийдэл бол ганцхан. 

Яаж хийхээ тодорхой зааж яагаад болдоггүй юм бэ. Бид утаагүй зуух, шахааны эзнийг хариуцлагатайгаар олж ирж, хариуцлага тооцох хэрэгтэй. 

Гэрийг дулаалах тухай яриад байна. Тийм юм байхгүй. Энэ мөнгө чинь гэр хороололд амьдарч байгаа хүмүүст байхгүй. Байхгүй учраас ядуу байгаа юм.  Утааг ажилгүйдэл, ядууралтай нь хамт шийдэхээс өөр арга байхгүй. Бөхөөр бол ажилгүйдэл, ядууралтай нь "дагуулж тонгоруулж" утааг шийдье. 

Дагуул хотуудыг хөгжүүлэх, хөдөөг хөгжүүлэх ёстой юм байна. Малчид орлоготой, тэр нь тогтмол, итгэлтэй байя. Улаанбаатар хотоос 40 км-ийн цаана дагуул хотуудыг бий болгоё. Дагуул хотууд руугаа нүүдлээ эхлээч ээ, зоригтой. Зарим яам, их сургуулиуд, музейгээ гаргая. 

Ингээд шийдчих юм бол энэ хөдөлгөөн эхэлнэ. Энэ шийдлийг одоо шийдчихвэл 4 сард газар гэсэхээр ажлаа эхэлье" гэв. 

12:12 2018/01/05

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Улаанбаатар хотыг дэлхийг даяар шоолж байна. Азийн цагаан дагина байсан хот Азийн хар негр боллоо. Энэ бол ажилгүйдэлтэй л холбоотой.  Аль аль нь амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Та нар хүнд худлаа хэлээд, загвардаад яваад байгаа учраас тэрэнд итгэсэн ард түмэн чинь хагаралдаад байна. 

Би энэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандсан байгаа. Соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байж нийгэм харалган боллоо, утаандаа хахаж байна гээд шившгээ дэлгээд сууж байгаа нь үнэхээр онигоо байна. 

Соён гэгээрүүлэхэд мөнгө оруулдаггүй болохоор нийгмийн халамж, архиных нь мөнгийг өгөхдөө маш өндөр зохион байгуулалттай ажилладаг. Би хийдгээ хийнэ. Хийсний дараа та бүхэн харин битгий шалчиганаад байгаарай. Эх орондоо хайртай хүн яаж хийдгийг харуулна.  Бүхэл бүтэн улс байж ийм юм дээр нэгдээд явж чаддаггүй" гэв. 

11:36 2018/01/05

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Агаарын бохирдлын асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Засгийн газар Эрдэнэт, С.Зоригийн асуудал дээр зоригтой шийдэл гаргалаа. Баяр хүргэе. 

Одоо агаарын бохирдлын асуудалд зоригтой шийдэл гаргаад 500 тэрбум төгрөгийг нь тавьж өгөөд ташуурдахад ирэх онд бид утаагүй болж болно.  Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд 500 тэрбум төгрөг тавьж болохгүй юу. Бээжин утаагүй болчихлоо. Лондончууд 2 жилийн дотор утаагүй болсон.

Утааны эсрэг онц байдал зарлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн асуудал зөв. Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая" гэв. 

11:24 2018/01/05

"ТЭЦ 5-ын асуудал бодлогогүй явсны улмаас үндсэндээ бүрхэг болсон"
 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "ОХУ-аас хөнгөлөлттэй зээлээр IV цахилгаан станцын генераторыг шинэчилнэ.  2021 он хүртэл хотын дулаан, эрчим хүчний асуудлыг шийдчихнэ. 

Шинээр цахилгаан станцыг барих асуудал бүрхэг болчихсон юм билээ. Ялангуяа ТЭЦ-5-ын асуудал. ТЭЦ 5-ын асуудал бодлогогүй явсны улмаас үндсэндээ бүрхэг болсон гэж ойлгох хэрэгтэй.

Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар илүүдлээ яах вэ" гэв. 

11:13 2018/01/05

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна. 

11:11 2018/01/05

"Одоогоор агаарын бохирдолтой тэмцэх тогтсон төлөвлөгөө алга"
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх төлөвлөгөөгөө 2018 ондоо багтааж биш энэ хаврын чуулганд хуулийн төсөлтэйгээ хамт өргөн барьмаар байна. 

Одоогоор агаарын бохирдолтой тэмцэх тогтсон төлөвлөгөө алга. Үүнийгээ маш тодорхой болгох хэрэгтэй.  Тодорхой болговол ямар ч Засгийн газар гарч ирсэн 2-3 жил тогтвортой хэрэгжүүлдэг болмоор байна" гэв. 

11:05 2018/01/05

Гэрэл зургийг MPA.mn
"Утаатай тэмцэхийн тулд мэргэн санаа дэвшүүлэх биш зоригтой ажиллах ёстой"

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Утаатай тэмцэхийн тулд мэргэн санаа дэвшүүлэх биш зоригтой ажиллах ёстой. Хийж байгаа ажлыг минь шүүмжлэх болов уу гэсээр байтал ужгирсан гэж үзэж байна. 

Улаанбаатар хотыг яаралтай дагуул хотууд рүү нүүлгэх ёстой гэж үзэж байна. 5-6 давхар байшинг өртөг багатайгаар барих хэрэгтэй.  Хамгийн гол нь ард иргэдээ тогтвортой ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг дорвитой дэмжих ёстой. Шинэ онгоцны буудлаа барьсан том талбайнууддаа баячуудын хорооллыг биш гэр хорооллыг нүүлгэх ёстой гэж үзсэн байгаа" гэв.  

10:42 2018/01/05

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит чуулган эхэллээ.  Агаарын бохирдолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр холбогдох Байнгын хороо хамтран хэлэлцсэн билээ. Ингээд шийдвэрийн төслийн талаар Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа. 

Тэрбээр "Ерөнхийлөгчөөс агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх асуудлыг УИХ-д санал болгосны дараа тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсч байна" гэв. 

"Би утааны харшилтай болж, астмагаас арай өмнө аврагдсан"
 
Гэрэл зургийг MPA.mn

Д.Лүндээжанцан "Миний бие ханиад хүрсэн гэж хэдэн жилийн өмнө их удаан эм тариа болсон. Тэгээд шинжлүүлсэн чинь утааны харшил болж, астмагаас арай өмнө аврагдсан. Над дээр ингэж тусч байгаа юм чинь жижиг хүүхдүүдэд бүр аюултай. Утааны хор уршгийг бид амьдрал дээрээ үзэж туулаад ирлээ. Хүн бүрийн амьдрал дээр ийм юм байна.

Гамшгийн хэмжээнд хүрсэн үү үгүй юу гэдгийг яаж оношилдог юм байгаа юм. Онц байдал тогтооно гэдэг амаргүй л дээ. Эрхийг нь хязгаарлаад үүрэг хариуцлагыг тогтоох тусгай дэглэм үйлчилж эхэлдэг шүү дээ.

Хоёрдугаарт утааны асуудал олон нийтийг түгшээж байгаа учраас тал бүрээс олон асуудал ярьж санаа бодлоо илэрхийлж байна.

Янз бүрийн арга хэрэглээд амжилт олоогүй. Ирээдүйн гарц нь байгалийн хий байна гэдгийг уншиж судлаач гэж байна. Хоол унд хийхэд сайн. Дулааныг гаргадаг боломж нь байдаг уу гэсэн асуулт байгаа юм" гэв. 

"Хуулинд нийцэхгүй учраас онц байдал тогтоох боломжгүй"
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Ё.Баатарбилэг "УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Хуралдаж байх явцад Ерөнхийлөгчөөс онц байдал тогтоох талаар албан бичиг ирсэн байна лээ.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Засгийн газар руу онц байдал тогтоохтой холбоотой асуудал дээр санал зөвлөмж явуулаач гэсэн албан бичгийг бид явуулсан. Засгийн газар энэ асуудлаар санал дүгнэлт гаргах эрхгүй байна гэсэн хариу өгсөн.

Ажлын хэсэг нэлээн нухацтай ярилцсан. Утаа гамшиг болсон уу гэвэл гамшиг мөн. Гэхдээ утаа бол онц байдал тогтоож тэмцдэг асуудал биш. Урт хугацаанд ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн шийдлийг ярьсан байгаа. Хуулинд нийцэхгүй учраас онц байдал тогтоох боломжгүй гэдгийг уламжилж байна" гэв. 