Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн сурах чин хүслийг төрүүлэх нь сургалтын үр дүнгийн 90%-д нөлөөлдөг

ikon.mn
2018 оны 1 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Англи хэлийг 7-12 насанд эзэмшүүлэх нь хүүхдийн хөгжил, оюуны чадамжид хамгийн тохиромжтой байдаг тухай Жэт сургуулийн зүгээс тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ насанд нь хүүхэд хүүхдээрээ байх, хөгжилтэй байх төрөлх чанарт нь тохироогүй мэргэжлийн бус сургалтаар шахах нь цаашдаа сурах хүслийг нь үгүй хийх магадлалтай байдаг байна. Тиймээс эцэг эхчүүддээ боловсролын үр дүн, сургах арга ухааны тухай мэдээллийг хүргэхийг зорьж, Жэт сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Алтансортой ярилцсанаа хүргэж байна.


- Та бүхний хувьд хүүхдэд зориулсан Кембриджийн стандарттай Англи хэлний сургалтаараа Монголдоо анхдагч байснаас гадна хүүхэд хөгжил төлөвшлийн чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа учир мэргэжлийн талбар дахь туршлага, үр дүнгийн харьцуулалт илүү байгаа болов уу. Юуны өмнө яагаад бага насандаа Англи хэл сурах нь тохиромжтой байдаг тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Ер нь бол хүүхдэд бага насанд нь ухамсар гэдэг зүйл хараахан төлөвшөөгүй байдаг.

Энэ үедээ ямар нэгэн зүйлд баригдах, санаа зовох гэсэн гадны хүчин зүйлд автахгүйгээр тухайн хэлийг унаган юм шиг сурч чаддаг. Нэг ёсондоо тоглонгоо, дуртай зүйлээ хийнгээ далд ухамсараараа хамгийн өндөр чадамжаар сурдаг гэсэн үг. Ингэж гараагаа эхэлсэн хүүхдүүд цаашдаа тэмүүллээрээ сурдаг. Хэл шинжлэлийн талаас нь тодорхойлвол 12 наснаас хойш хүүхдийн бэлгийн бойжилтын үе шат эхэлдэг тул өөрийгөө хэн бэ? гэдгийг илүү мэдэрдэг.

Энэ нь ичих, биеэ барих, буруу ярьчих вий, алдаа гаргачих вий гэдэгт анхаарлыг нь хандуулж, сурах үйл явцыг тийм ч дардан биш болгодог. Ухамсар гэдэг зүйл нь хөгжиж байдаг учир тухайн сурч байгаа зүйлдээ дуртай байх дургүй байх гэсэн ойлголтууд ч гарч ирдэг. Мөн хүүхдүүд өсвөр насандаа шинэ зүйл сурах гэхээсээ илүү найз нөхдийн харилцаа, үерхэл нөхөрлөл гэх зэргээр анхаарал нь өөр зүгт хандах насны оцлогтой байдаг. Харин бага насандаа сурах хүсэл нь буураагүй, зөв арга барилаар хөгжсөн хүүхэд түүнийгээ өөрөө цааш нь хялбархаан үргэлжлүүлээд академик түвшинд сурах боломжтой юм.

- Эх хэлээ сурч байж дараа нь гадаад хэл сурах ёстой гэсэн бодолтой хүмүүс их байдаг шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Хүүхэд мэндлээд гэр бүлийнхээ орчинд, цаашлаад нэгдүгээр ангидаа буюу 6 насандаа төрөлх хэл дээрээ уншиж бичиж сурчихсан байдаг.

Үүний дараа гадаад хэл сурах нь мэдээж илүү ач холбогдолтой юм. Эндээс өөрийн орны хэлний онцлог сэтгэхүй, Англи хэлний сэтгэхүй гээд сэтгэлгээний цар хүрээний хөгжил зэрэг явагддаг. Энэ нь аливааг олон талаас нь харах маш том бодит чадамж болж хөгждөг.  

Мөн 12 нас хүртэл хэл ярианы хөгжлийг дэмжих маш олон төрлийн булчин хүүхдийн аманд дотор хөгжих процессоо явуулж байдаг нь гадаад хэлээр зөв цэвэрхэн дуудлагатай ярьж сурахад тусалдаг бас нэгэн хүчин зүйл болдог.

 

- Зөв арга барилаар хүүхдээ хөгжүүлэх гэдэг дээр яг ямар арга барил нь зөв гэдгийг яаж мэдэх ёстой вэ?

- Англи хэлтэй хүн болгон бусдад түүнийгээ амжилттай сургана гэсэн ойлголт байдаггүй.  Хүүхэд болгон өөрийн гэсэн шинж чанар, сурах онцлогтой байдаг.

Тиймээс тэднийг нэг хэв маягт цутгах гээд зүтгээд байж болохгүй. Шинийг санаачлах чөлөөт сэтгэхүйгээр, мөн байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх сэтгэлзүйн хэрэгцээгээр нь хангаж байж сургах гээд байгаа тухайн хичээлд дурлуулах нь зөв арга барил юм. Энэ ёстой хөдөлгөөнтэй хүүхэд учраас суулгаж сургах гэж байна гээд ширээ сандалны ард хүчээр барих нь харин ч эсрэгээрээ сурахад дургүй болгох шалтгаан болж хувирдаг.

Харин оронд нь хөдөлгөөнтэй хүүхдийг дээс тоглуулангаа үсэг, тоог нь сургаж болдог. Математик сэтгэлгээтэй хүүхдэд эвлүүлдэг тоглоом, үг таалгах гэх зэргээр маш олон аргаар дурлуулж сургаж болдог. Энэ бүхнийг олж харж, түүнд нь тохируулж заах нь мэргэжлийн багшийн ур чадвар, сургалтын системтэй шууд холбогддог учир тэр бүхнийг энд дурдвал барагдахгүй шүү дээ.

 

- Бага насны хүүхдэд Англи хэл заах нь насанд хүрэгчдийн Англи хэлний хөтөлбөрөөс хэрхэн ялгагддаг вэ? Эцэг эхчүүдэд хүүхдээ дэмжих, харилцах үед хэрэг болох болов уу гээд энэхүү асуултыг асууж байгаа юм ?

- Хүүхдүүдийн хувьд тоглонгоо, чөлөөтэй байхынхаа хажуугаар хүрээлэн байгаа орчноосоо суралцах насны болоод тархины хөгжлийн онцлогтой байдаг.

Гэтэл шууд л дүрэм заагаад эхэлбэл энэ нь цаашдаа хүүхдийг сурах үйл явцаас дөлөх байдалд оруулдаг. Бид анх хүүхдээ хэлд ороход нь буруу зөрүү ярьчихлаа, одоо цаг дээрх зүйлийг ирээдүй цаг дээр ярьчихлаа гэж шүүдэггүй шүү дээ. Яг л үүнтэйгээ адилхан эхний үеийг чөлөөтэй илэрхийлэлд сургах нь чухал. Хүүхдийн сурах хүслийг төрүүлэх нь сургалтын үр дүнгийн 90 хувь байдаг.

Зарим эцэг эх дүрэм сайн заалгамаар байна гэж хэлэх тохиолдол бий л дээ. Гэтэл жил ирэх бүр хүүхдийн онцлогт тохирсон заах арга, сурах бичиг шинэчлэгдэж, улам боловсронгуй болж байна шүү дээ. Үүн дээр мэргэжлийн багш нар хүүхдийн ертөнцтэй ойртож, сурах боломжийг зөв олгож байдаг. Хуучны арга барилаар, эсвэл том хүний жишгээр одоо цагийн хүүхдүүдэд  сургах гэж оролдох, эргүүлээд шалгах үнэлэх зэрэг нь шалгалтын айдас, хичээлдээ дургүй байх зэрэг мэдрэмжийг өгдөг учир эцэг эхчүүд маань үүн дээр болгоомжтой хандах хэрэгтэй юм.

 

- Тэгвэл томчуудын хувьд Англи хэл сурах арга барил нь ямар байдаг вэ? Магадгүй насныхаа ялгаагаар өөр байдаг уу?

- Ер нь бол нас гэдэг хүний гадаад хэл сурахад нөлөөлөх нэг л хүчин зүйл юм.

Наснаас гадна тухайн хүний тархины хөгжил, олон төрлийн сэтгэлгээний онцлог, сурах арга барил гэх зэрэг нь нөлөөлдөг. Жишээ нь сонсголоороо сурдаг, визуал буюу харж уншиж илүү тогтоодог, кинестетик буюу илүү биеийн хөдөлгөөн оролцоон дээр суурилан суралцдаг гэх зэрэг онцлог хүн бүрт адилгүй байдаг.

Дуу сонсох, кино үзэх, амьд харилцаан дээр сурдаг хүмүүс байхад, логик сэтгэлгээтэй суралцагчид өгүүлбэрийн бүтцээ илүү судлахыг эрмэлздэг. Тиймээс хүн бүрийн сэтгэхүйн онцлогоос шалтгаалж заах арга барил, хичээлийн хөтөлбөрөө тохируулан боловсруулах шаардлага байдаг.

Бага наснаасаа эхлээд сурвал хурдан, унаган юм шиг сурах нь илүү байдаг хэдий ч нас биед хүрсэн хүний хувьд уг чанар нь нүүрэмгий нээлттэй, мөн сонсгол сайтай бол хурдан сайжрах боломжтой байдаг.

Харин баруун тархины хөгжил нь илүү, дүгнэлт их хийдэг, биеэ барих хандлагатай хүмүүс ярианы чадвар хөгжих нь удаан байдаг. Тиймээс магадгүй үүнийг уншиж байгаа ийм төрлийн хүн байвал ичиж зовохгүйгээр сурахад өөрийгөө мотивацижуулах хэрэгтэй юм.

Нэг ийм үг байдаг даа Watched bowl never boils” буюу хараад зогсож байхад савтай зүйл хэзээ ч дэвэрдэггүй гэж. Бид цай буцалгахдаа хараад зогсож байгаа нөхцөлд түүнийг дэвэргэхгүй шүү дээ. Харин харахгүй байгаа үед л дэвэрчихдэг. Яг үүнтэй адилхан өөрөө өөрийгөө бариад, алдаагаа бодоод байх юм бол тэр хүн хэзээ ч сайн сурч чадахгүй. Харин алдсан  ч хамаагүй, үүнийг хэрэглэх ёстой гэдэг байдлаар өөртөө баригдахгүй сурвал үр дүнг нэг л мэдэхэд өөрөөсөө анзаарч урамтай сурдаг.

 

- Эргээд хүүхдийн сургалтруугаа асуултаа чиглүүлье. Эцэг эхчүүд хүүхдээ сургалтанд явуулж байгаа нөхцөлд үр дүнг нь яаран хүлээдэг, магадгүй хүүхдүүдээсээ түүнийгээ нэхдэг байх л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Үр дүнг хүлээх нь мэдээж байх ёстой зүйл. Гэхдээ дэс дараалал, сургалтын систем, насны онцлогт тохируулж ачааллыг өгөх ёстойг санах хэрэгтэй.  

Гэтэл зарим эцэг эх шууд л юу сурсан бэ? Унш даа, бич дээ, энийг хэл дээ, хариул даа гэх мэтчилэн шалгаж байгаагаа илэрхий тодоор мэдэгдсэн хандлагаар хүүхэдтэйгээ харьцах нь байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйг чөлөөтэй байдлаас холдуулж, буруу зөрүүгээс эмээх мэдрэмжээр солих магадлалтай. Тиймээс үнэхээр л унаган хэл шиг нь сайн сургахыг хүсвэл Англи хэл хэрэгтэй болохоор сургаж байна гэдэг өнцгөөс биш хүүхдээ төлөвшүүлж, чадамжид сургаж байгаагаар төсөөлж, далд ухамсраар нь өөрөөр нь сургах, чөлөөтэй байлгах нь чухал.

Хэрэв үнэхээр сайжирч байгааг нь мэдэхийг хүсч байвал өөрөө ч гэсэн хүүхэдтэйгээ Англи хэлээр харьцах нь үр дүнтэй юм.

- Тухайлбал ?

- Сонирхолтой байх, магадгүй долоо хоногийн нэг өдрийг эсвэл хэдэн цагийг гэр бүлээрээ Англи хэлээр ярих өдөр болгож хэвших.

Энд хүүхэд ганцаараа биш бусад нь ч гэсэн оролцож байгаа болохоор шалгуулж байгаа мэт сэтгэгдэл төрөхгүй. Мөн хариулахад хүндрэлтэй биш энгийн асуулт ашиглан Англи хэл дээр яриа өрнүүлснээр өөртөө итгэлтэй байх, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог. Тэрнээс та өөрөө Монголоор яриад за чи юу сурснаа ярь гэх нь учир дутагдалтай юм.   

 

- Хэзээ чөлөөтэй ярьж эхлэх вэ? гэдэг асуулт олон хүнд байдаг шүү дээ. Та үүнд хэрхэн хариулах вэ?

- Ахисан түвшнээс чөлөөтэй ярьж эхэлдэг гэж хэлж болно. Тэрнээс өмнө тухайн хэлнийхээ үндсэн гаргалгаануудыг сураад, эзэмших гэсэн процесс явагддаг. Мэдээж чөлөөтэй ярихын тулд дадал хэвшил гэдэг зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгож оролдлогыг тууштай хийх хэрэгтэй.

Дадал хэвшлийн нэгдэл нь өөрийгөө бүрэн илэрхийлэх утга төгөлдөр, түгдрэхгүй ярихад хүргэдэг.

- Танай хүүхдийн хөтөлбөрийн философи, үнэт зүйл нь ер нь юу вэ? Хүүхдэд зориулсан эдгээр төвүүд хэрхэн ажилладаг вэ гэдэг дээр мөн товчхон тодорхойлолт хэлэхгүй юу?

- Бидний философи их энгийн \инээв\ Энэ нь хүүхдийг сурахад дурлуулах. Тэдний яаран ирэхийг хүсдэг тэр орчинг бүрдүүлж, багш нь найз шиг нь байж хүүхэд бүрийн өөр өөрийн ертөнцийг ойлгон хүлээж авч, тэдний онцлогт тохируулан заах, тэднийг дэмжих зорилготой.

Сурна гэдгийг шахалт дарамт гэж хүүхдүүд ойлгочихвол цаашдаа яах билээ. Бидэнд бас ажлын үр дүнгээ мэдэрч урам авах үгсийг эцэг эхчүүд хэлдэг л дээ. Англи хэл сурахаас гадна миний хүүхэд нээлттэй, өөрийгөө илэрхийлэх, аливаад идэвхитэй оролцох байдал нь нэмэгдэж байна, баярлалаа гэдэг. Энэ чинь бас Англи хэлний ерөнхий характер шинж чанараас мөн хамаарч байгаа л даа.  

Ер нь бол  өдгөө Дэлхийн 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэл болгож, зургаан тэрбум хүний гуравны нэг нь өдөр тутмын амьдралдаа энэ хэлийг ашиглаж байгаа учир үүнийг боловсролын бас нэгэн суурь болгож, ирээдүйд мөрөөдөлдөө хүрэх энгийн нэгэн чадамж байлгахын тулд бага наснаас нь унаган юм шиг сургах нь  бидний ажлын томоохон үнэт зүйл юм даа.

 

- Цаг заваа гарган сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

- За баярлалаа.

Жэт Англи хэлний сургууль Оны анхны элсэлтүүддээ бүх суралцагч нартаа 20% ОFF суралцах боломжийг олгож байна.

 
  • 7-12 насны хүүхдийн Англи хэлний сургалт
  • 13-18 насны сурагчдын түргэвчилсэн Англи хэлний сургалт
  • Насанд хүрэгчдийн ерөнхий Англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт
  • Академик Англи хэлний сургалт
  • IELTS болон iBT TOEFL шалгалтанд бэлтгэх ангиуддаа элсэлтүүдээ авч эхэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8899 утсаар лавлана уу.

Англи хэл сурахыг хүссэн хүн бүрийг бид дэмжинэ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.