2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
18:00
S32
24°
19:00
S32
24°
20:00
S32
22°
21:00
S32
19°
22:00
S32
16°
23:00
S32
15°
00:00
S32
14°
01:00
S32
13°
02:00
S32
12°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжин таван жилийн хугацаанд агаарын бохирдлоо 30 хувиар бууруулжээ

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 5
Үндэсний шуудан

Таван жил агаарын бохирдолтой тэмцсэний үр дүнд Бээжин болон тус хот орчмын бүс газрууд агаарын бохирдлоо 30 хүртэлх хувиар бууруулж чаджээ. Өнгөрсөн онд агаарын чанар мэдэгдэхүйц сайжирснаар агаар шүүгчтэй амны хаалтны борлуулалт эрс буурсан тухай “Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Бээжин хотын Байгаль хамгаалах хяналтын төвийн дэд захирал Лю Баосень өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Агаар бохирдуулагч

РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын нэг шоо метр дэх нягтаршил өнгөрсөн 2017 онд 58 микрограмм /мкг/ байлаа. Энэ нь 2016 оныхоос 20.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бид агаарын чанарыг сайжруулах зорилтдоо өнгөрсөн онд хүрсэн гэхэд болно” гэжээ.

Өнгөрсөн 2017 онд хүхрийн давхар ислийн агаар дахь нягтаршил 20 хувиар, азотын давхар исэл 4.2 хувиар буурсан бол нарийн ширхэгт тоосонцор 8.7 хувиар буурчээ. 2013 оны есдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөл агаарын бохирдолтой тэмцэх төлөвлөгөөний хүрээнд 2017 оны эцэс гэхэд нарийн ширхэгт тоосонцрын нэг шоо метр дэх нягтаршлыг хамгийн багадаа 60 мкг болгож бууруулах арга хэмжээ авахыг Бээжин хотын захиргаанд үүрэг болгож байжээ.

Тухайн үед буюу 2013 оны есдүгээр сард нарийн ширхэгт тоосонцрын нэг шоо метр дэх нягтаршил 90 мкг байсан аж. Бээжин хот агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд нүүрс түлдэг үйлдвэрийн тоог цөөлж, их хэмжээний хорт утаа ялгаруулдаг хуучирч муудсан тээврийн хэрэгслүүдийг хэрэглээнээс халах зэрэг арга хэмжээ авчээ. Мөн нүүрс түлдэг жижиг үйлдвэрүүдийг бараг бүгдийг нь хааж, үлдсэн нь байгалийн хий болон цахилгаанаар цахилгаан эрчим хүчээр халаалтын асуудлаа шийджээ. Одоогоор Бээжин хотын бүх дүүрэг нүүрс ашиглахаа больсон гэнэ.

Бээжинтэй хөрш зэргэлдээ орших Хөбэй мужийн агаарын чанар мөн энэ өвөл мэдэгдэхүйц сайжирсан байна. Хөбэй мужийн Байгаль хамгаалах газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хойш тус мужийн агаарын чанар өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 66 хувиар сайжраад байгаа аж. Энэ өвөл тус мужийн агаарын чанар сүүлийн таван жилийнхтэй харьцуулшгүй цэвэр байгаа юм байна. 2013-2016 онд Бээжин хотын нүүрсний хэрэглээ 23 сая тонноос 10 сая тонн хүртэл буюу 57 хувь багассан.

Байгалийн хийгээр халдаг томоохон хэмжээний дулааны дөрвөн төв барьж ашиглалтад оруулснаар дөрвөн нүүрсээр халдаг дулааны цахилгаан станц байхгүй болсон. 95 мянган айл өрхийн нүүрсний хэрэглээг цахилгааны хэрэглээгээр сольсон. 1.6 сая хуучин тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглож, шинээр 100 мянган эрчим хүчээр ажилладаг машинтай болсон. Мөн таван цементийн үйлдвэрийг хааж, 300 гаруй аж ахуй нэгжид байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийж, хотод тохиромжгүй 1341 аж ахуйн нэгжийг зах руу шилжүүлсэн зэрэг нь агаарын бохирдлоо шийдвэрлэхэд нөлөөлжээ.

Сүүлийн хоёр жилд Бээжин хот агаарын бохирдлоо бууруулахад 30 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулж, зөвхөн 2017 онд гэхэд бараг 20 тэрбум юань зарцуулсан байна. Бээжин хотын Хүрээлэн буй орчны газраас 2018-2022 оны “Цэвэр агаар” төслөө боловсруулсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл “Цэвэр агаар” төсөлд том оврын болон хуучирсан автомашины тоог цөөлж, шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, зургаан муждаа нүүрс худалдах, түгээхийг хориглох талаар багтжээ.

Ард иргэддээ хандан цахилгаан болон байгалийн хийг түлхүү ашиглахыг Бээжингийн зүгээс уриалж эхэлжээ. Мөн 15 мянган үйлдвэрт агаарт цацаж буй хаягдлын мониторингийн систем суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ мэтчилэн экологийн гамшгийг бууруулахад тус улсын засаг захиргаанаас 300 тэрбум ам.доллараар зарцуулахаар болжээ. 1990-ээд оны үед Бээжин хотын агаарын бохирдол одоогийн Улаанбаатараас ч илүү утаатай байсан гэдэг.

Хятад Улс Парисын гэрээнд гарын үсэг зурж, утааг бууруулах том зорилт урдаа тавьсан. Энэхүү зорилтод хүрэхэд сэргээгдэх эрчим хүчийг сонгох эсвэл нүүрсийг хэрэглээнээс халах гэсэн хоёр зам бий. Тус улс хоёр замыг хоёуланг нь сонгосон.

x