Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө

ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN

Сангийн яаманд

10:00 цагт Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө.

МУБИС-ийн "А" байрны 300 тоотод 

11:00 цагт МУБИС-ийн Суурь судалгааны төвийн нээлт болно. 

Ардчилсан намын төв байр "Ардчиллын өргөө"-ний 5 давхарт 

11:00 цагт Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд

12:00 цагт ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

Эрүүл мэндийн яамны гаднах талбайд

12:30 цагт Алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулна.