Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН”-д аз жаргал цалгиж байг...

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол агаарын хэт их бохирдол, түүнийг дагаж ард иргэдийн ая тухтай амьдрах үндсэн эрх зөрчигдөж буй явдал билээ.

Хэдийгээр гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэсэн ч тэнд зохицуулах шаардлагатай маш олон асуудал хуримтлагдсаар байгаа билээ. Тэгвэл нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр Монголд тэргүүлэгч ХААН Банкнаас санаачлан  “Монгол базальт”, “Атмор” ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн “Гэрэлтэй байшин” зорилтот нэвтрүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн гэр хороололд амьдарч буй гурван айлыг сонгон, тухайн айлуудын байшинд дахин дулаалга хийж, дулаан алдагдалгүй болгон Атмор ХХК-ийн автомат цахилгаан халаалтын систем суурилуулан, амьдрах орчныг нь илүү тав тухтай болгон хүлээлгэн өглөө.  

Улаанбаатар хотод амьдарч буй  иргэн бүр өөрийн эзэмшлийн 0,7 га газартаа орон сууцанд амьдарч буй өрхүүдийн адил дулаан алдагдалгүй, тухтай, эрүүл амьдрах боломжтойг нэвтрүүлэгт оролцогч гурван айлаар дамжуулан харуулахыг зорьсон нь өнөөдөр үнэхээр цагаа олсон, жинхэнэ нийгэм рүү хандсан бүтээлч ажил болсныг таван орой МN25 –р сувгаар хүлээн авч үзсэн үзэгч олон санал нэгтэй байгаа нь тодорхой.

Үзэгчид дээрх нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнээр дахин дулаалгын ач холбогдол, халаалтын системийг хэрхэн суурилуулах зэрэг мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө  мэдээллийг нүдээр үзэж, амьдрал ахуйдаа хэрэглэх санаа сэдэл төрсөн нь маргаангүй.

“Гэрэлтэй байшин” нэвтрүүлэгт Баянзүрх дүүргийн 10-р хорооны иргэн З.Очирхуягийн гэр бүл, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн С.Оюунчимэгийн гэр бүл, Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн О.Балжиннямын гэр бүл хамрагдаж тав тухтай, дулаан байшинд аз жаргалтай амьдрах боломжтой болсон нь энэ нэвтрүүлгийн нийгэм рүү хандаж хэлэх гэсэн гол санаа, дэвшүүлэн тавьсан зорилт байсан юм.

Дашрамд сонирхуулахад ХААН Банкнаас  нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлэн, бие даасан инженерийн дэд бүтцийн шийдэл, дахин дулаалга хийдэг 8 байгууллагаар дамжуулан иргэдэд ногоон зээлийн үйлчилгээг хүргэж буйг дуулгахад таатай байна.

Ийнхүү нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк, Монгол базальт, Атмор ХХК-ийн хамтран зохион байгуулсан гэр хорооллын айл өрхүүд хашаандаа хэрхэн дулаан, тохитой амьдарч болохыг бодитой үзүүлсэн “ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэгт сонгогдон оролцсон гурван айлд халуун дулаан уур амьсгал хэрхэн бүрдэж, гэр бүлийн тав тухтай  орчин бэлэглэсэн. Шинэ оны босгон дээр тав тухтай тайван амьдарлыг гурван айлд бэлэглэсэн “ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” нэвтрүүлгийг хүлээн авч үзээгүй хүмүүст дуулгахад нэвтрүүлгийн давталтын дугаарыг 01-р сарын 07,08-ны өдрүүдэд 25-р суваг ТВ-р хүлээн авч үзээрэй. Улаанбаатар хотод амьдарч буй  айл бүрт гэрэл гэгээ цацарч, аз жаргал дүүрэн байхыг бэлэгдсэн нэвтрүүлгийг санаачлагч болон хамтран хэрэгжүүлэгч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.  

Сайн бүхэн дэлгэрэх болтугай

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.