2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
18:00
S32
24°
19:00
S32
24°
20:00
S32
22°
21:00
S32
19°
22:00
S32
16°
23:00
S32
15°
00:00
S32
14°
01:00
S32
13°
02:00
S32
12°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эрдэнэт"-тэй холбоотой 1 их наяд 340 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийгдэнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN

Засгийн газар өнөөдөр хуралдаж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан тухайгаа хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. 

Ингэхдээ "Монголын зэс корпораци"-ийн эзэмшилд буй 49 хувийг суутгах замаар төрийн мэдэлд оруулах аж.

Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өгсөн юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/770458576473046/

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа.

ОХУ-ын талд 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларыг "Монголын зэс корпораци" төлсөн. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ түүний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож суутгалд оруулна.

Ингэснээр 1 их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах шийдвэр гаргалаа.

2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Энэ тогтоолыг биелүүлэх чиглэлээр 2 сарын хугацаанд нөгөө талтай хэлцэл хийсэн. Хэлцэл хийснийхээ үр дүнд энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байгаа юм" гэлээ.

Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх ЗГ харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй. Ийм арга хэмжээ аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэчихсэн юм билээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу тэр бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гол ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг төрийн мэдэлд авч байна. 

УИХ, ЗГ шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжинэ" гэв.

x