Сөүлд төвтэй Anguk Law Offices хуулийн фирм саяхан Өмнөд Солонгосын засгийн газар крипто валютын арилжаанд зохицуулалт хийх төлөвлөгөөгөө зарласантай холбоотойгоор дээд шүүхэд давж заалджээ.
Тэд засгийн газрыг ямар нэг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр иргэдийн хувийн өмчид халдаж байна гэж үзсэн байна.
Крипто валют нь хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш боловч албан ёсны валютаар арилжаалагдаж болдог эдийн засгийн үнэ цэн бүхий эд хөрөнгө гэж дүгнэжээ.
Тиймээс хувийн өмчид засгийн газрыг халдаж байна гэж буруутгасан байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгосын засгийн газар крипто валютын арилжаанд зохицуулалт хийх төлөвлөгөөгөө зарласан юм. Эрх баригчид арилжаанд ашигладаг виртуал дансыг хориглож, оронд нь бодит нэр хаяг бүхий банкны дансыг ашиглахаар зохицуулсан байна.
Мөн энэхүү журмыг хэрэгжүүлээгүй хувь арилжаачид, арилжааны төвүүдэд хатуу шийгтэл оногдуулна гэсэн юм. Харин ингэх нь крипто валютын арилжааны үйл явцыг хүндрүүлж, үнэ ханшийг нь унагах нөхцөл бүрдүүлнэ гэж хуулийн фирм үзэж байна.
Тус фирмийн хуульч Жон Хэ Чан “Зохицуулалт хэрэгтэй гэдэгтэй бид санал нэг байна. Гэхдээ зохицуулалт нь холбогдох хуулиуд батлагдсаны дараа хийгдэх ёстой. Мөн засгийн газрыг иргэдийн өмчлөх эрхэнд хүндэтгэлтэй хандаж, нийгмийн зөвшилцөл дээр үндэслэн зохицуулалтаа хийхийг бид шаардаж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Korea Times