2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Британи бүсгүйчүүдийн хамгийн олноор жирэмсэлдэг үе нэгдүгээр сарын 2-ны үдэш

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN

Жил бүрийн нэгдүгээр сарын 2-ны үдэш 10:36 цагт хамгийн олон Британи хосууд загас наадуулж, хүүхэдтэй болдог нь судалгаагаар тогтоогджээ.

Албан ёсны тоо баримтаас үзвэл жил бүрийн есдүгээр сарын 26-нд Нэгдсэн Вант улсад хамгийн олон хүүхэд төрдөг гэнэ. Энэ нь нэгдүгээр сарын 2-ноос 38 долоо хоногийн дараа (хүүхэд тээх дундаж хугацаа) гэсэн үг ажээ.

Есдүгээр сард төрсөн хүүхэд сургуульд орохдоо хамгийн ахмад нь болдог тул энэ сард хүүхэдтэй болохыг хосууд сонирхдог. Бас шинэ жилийн амралтын дараа ажилдаа орохоос өмнө сүүлийн удаа цагийг хамт өнгөрөөх гэсэн хүсэл, шинэ жилийн шарталтаа сэксээр эмчлэх зорилго зэрэг нь олноор жирэмслэхэд хүргэдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Эдгээр шалтгааны улмаас Британий хосуудын 60 хувь нь энэ орой сэкс хийдэг гэнэ.

Гэхдээ тэд бүгд хүүхэдтэй болохгүй нь мэдээж. Харин хосуудын 71 хувь нь хүүхэдтэй болох магадлалаа нэмэгдүүлэхийн тулд хачин сонин арга хэрэглэдгийг Channel Mum сувгийн судлаачид олж тогтоосон байна.

Тэд Британий 1,500 ээжээс хэрхэн амжилттай жирэмсэлснийг нь асууж, хамгийн түгээмэл аргуудыг жагсаажээ.

Судалгаагаар үр дүнтэй болох нь тогтоогдсон аргууд:

  1. Сэксийн үед болон дараа нь долоо хоногийн турш оймс өмсөж, хөлөө дулаан байлгах (10 хувь нь хэрэгжүүлсэн)
  2. Сэксийн дараа шууд Макдональдсийн шарсан төмс идэх (3 хувь)
  3. Өдөр бүр хар шоколат идэх (37 хувь)
  4. Сэксийн дараа долоо хоног дур тавихаас зайлсхийх (6 хувь)
  5. Эсрэг сэтгэлзүй бий болгож, жирэмслэхгүй байхыг хичээж буй дүр эсгэх, тэгээд нэг удаа “гэнэдэх” (39 хувь)
  6. Ханборгоцой идэж, шүүсийг нь уух (32 хувь)
  7. Ногоон хувцас өмсөж, ногоон ор дэрний даавуу хэрэглэх (5 хувь)
  8. Хамарны зүүн талаа цоо хатгах (0.5 хувь)
  9. Сэксийн үед хөлөө зүгээр өргөлгүй дугуй жийж буй хөдөлгөөнийг доод тал нь 3 минут хийх (58 хувь)
  10. Тас харанхуйд унтах. Гар утас, WiFi бүгдийг унтраана (15 хувь)
  11. Нэгдүгээр сарыг бүхэлд нь уулгүй өнгөрөөх (7 хувь)
  12. Эрчүүдэд хөлдүү дотуур өмд өмсүүлж домнох (1 хувь)

 

Эх сурвалж: Independent

 

x