Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Өмнөд Солонгостой харилцах холбоогoo сэргээх тушаал өглөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсаас Өмнөд Солонгостой холбогддог хил дамнасан утасны шугмыг өнөөдрийн 15:30 цагаас эхлэн сэргээх тушаалыг өгчээ.

Өмнөд Солонгосын тал өчигдөр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийг нэгдүгээр сарын 9-нд зохион байгуулах саналаа Пёньянд тавиад байгаа билээ.

Энэ уулзалтаар ирэх сард Пёнчанд болох Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулах асуудлыг ярилцах төлөвтэй байгаа юм.

Хоёр Солонгосыг холбосон холбооны шугам 2016 оны эхээр тасарсан нь талуудын дайсагнал нэмэгдсэнтэй холбоотой байв. Холбоо харилцаагаа сэргээх тушаал өгсөн талаар Хойд Солонгосын төрийн өмчийн радио дамжуулжээ. Бас Өмнөд Солонгосын уулзалт зохион байгуулах саналыг Ким Жон Ун таатай хүлээж авсан тухай тус радио мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times